Дуулиан тарьсан лоббистуудыг Лейборист намаас нь түр татгалзуулжээ

Төлбөртөй лоббийн үйлчилгээ хийсэн гэх сайд байсан гурван хүнийг Их Британийн эрх баригч нам гишүүнчлэлээсээ түр түтгэлзүүлээд байна. Эрэн сурвалжлагч сэтгүүлчийн нууц камераар авсан зураглалыг телевизээр үзүүлсний дараа энэ дуулиан босчээ.

Латвид Вайра Вике-Фрейбергийн компанийн эсрэг хэрэг нээжээ

Тус орны Ерөнхийлөгч асан Вайра Вике-Фрейберг хатагтайн консалтингийн “VVF Consulting” компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Эдийн засгийн цагдаа тус компанийн Лиепаи хотын эрх баригчидтай хийсэн гэрээг шалгаж байгаа гэнэ. Компани нь хотын түшмэдүүдтэй тохиролцсоны дагуу “хотын хөгжлийн бодлогод дүгнэлт” бэлтгэх ёстой байсан тухай өмнө нь мэдээлсэн байлаа.

Обама яагаад олон үзэг хэрэглэдэг вэ

Бөөн асуудал бас чамгүй сөргөлдөөн дагуулж АНУ-ын улс төрчдийн тархиных нь олон мянган эсийг үхүүлж байж батлагдсан Эрүүл мэндийн шинэчлэлийн хууль Ерөнхийлөгч Обамагийн гарын үсгийг зуруулан баталгаажихдаа хүртэл баснэлээд хохирол учруулжээ.

Гуравдугаар сарын 24

Сүрьеэ өвчинтөй тэмцэх дэлхийн өдөр (World Tuberculosis Day). 1882 онд немцийн микробиологч Роберт Кох (Robert Koch) сүрьеэ өвчний өдөөгчийг нээсэн гуравдугаар сарын 24-нд энэ өдрийг тэмдэглэх шийдвэрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1993 онд гарга­жээ.

Ажилгүйдэл хамгийн их өссөн арван улс

Ажилгүйдэл хамгийн их өссөн арван улс

Бизнес, санхүүгийн мэдээллийн “Forbes” сэтгүүл ажилгүйдэл хамгийн их өссөн арван улсыг лхагва гаригт зарласан байна. Хөгжингүй улсуудаас Европын орнуудад ажилгүйдэл хамгийн өндөр байна.

“Google” Хятадын аагийг хөдөлгөх шинэ арга олжээ

Албан ёсны Бээжин өөрийн шүүмжлэлээ “Google” компани дээр буулгав. БНХАУ-ын дургүйцлийг Америкийн компани хятад хэрэглэгч нараа цензураас хол тус компанийн Гонконгийн сайт руу илгээх гэсэн шийдвэр төрүүлсэн байна.

Гуравдугаар сарын 23

Бүх Энэтхэгийн мусульманы лигийн чуулган Лахор хотод 1940 оны гуравдугаар сарын 23-нд болсон 100 мянган хүний цуглаанаас лэмжигдсэн тогтоолын төслийг Британийн Засгийн газарт өргөх бичиг болгон боловсруулсан юм.

Хятадад сургуулийн сурагчдыг хутгалж алсан хэрэг гарав

Өнөө өглөө зүүн Хятадын Фуцьян мужийн Наньпин хотод орон нутгийн эмнэлгийн эмч байсан 42 настай нэгэн эр сургуулийн сурагч найман хүүхдийг хутгалж алсан хэрэг гарчээ. Хутгаар зэвсэглэсэн тэр алуурчны гарт өртсөн найман хүүхдийн зургаа нь газар дээрээ нас барж бусад нь эмнэлэгт хүргэгдсэн ч нэмж хоёр хүүхэд амиа алджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж