Иранд “араа шүдтэй” хориг үзүүлэхээр Клинтон сүрдүүлэв

Ираны эсрэг авах шинээр боловсруулагдаж байгаа хориг нь зүгээр нэг нэмэлт арга хэмжээ бишээр барахгүй “араа шүдтэй” байх гэнэ. Америк-израилийн нийгмийн хорооны (AIPAC) бага хурал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны өмнө тараасан хэлэх үгээс иш татан энэ тухай Associated Press мэдээлсэн байна.

“PepsiCo” компани илүү эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

“PepsiCo” компани илүү эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

“Doritos”, “Pepsi” гэх мэт таагүй-хүнс ангилалд ордог бүтээгдэхүүнүүдээрээ алдартай “PepsiCo” компани ирж буй арван жилд илүү эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ орлогыг гурав дахин нэмэгдүүлэх болно гэж мэдэгдсэн байна.

2009 онд Орос 7.4 тэрбум ам.долларын зэвсэг худалджээ

2009 онд Оросын батлан хамгаалахын экспортын компани “Рособорнэкспорт” 7.4 тэрбум ам долларын зэвсэг худалдлаа гэж тус компаны захирал Анатолий Исайкин РИА Новости мэдээллийн агентлаг өгсөн ярилцлагандаа хэлсэн байна. Орос улс ирээдүйд зэвсгийн худалдаагаа өргөжүүлэх бөгөөд Ирак, Афганистан зэрэг улсуудад хүртэл зэвсэг нийлүүлэхэд татгалзах зүйл үгүй гэж албаны хүн мэдэгдсэн байна.

Оросын ДНБ-ний өсөлт Путины таамаглалаас давж гарлаа

ОХУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 2010 онд 4-4.5 хувь хүрэхээр барахгүй 6 хувь хүрч магадгүй бололтой гэж Правда сонин мэдээллээ. 2010 онд Оросын ДНБ-ний өсөлт гурван хувь байх болно гэж 2009 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Путин хэлж байсан юм.

Америкийн цохилтод найман лалын дайчин хөнөөгдөв

Америкийн цэргийн нисгэгчгүй онгоцноос Афгантай хил залгаа Пакистаны Хойд Вазирстан мужид гурван пуужин тавьсан байна. Пуужингийн цохилт ирсэн цэгээс найман лалын дайчдын цогцос олсоныг АР агентлаг мэдээлэв.

Иракийн Ерөнхий сайд сонгуулийн хуудсыг дахин тоолохыг шаардлаа

Иракийн Ерөнхий сайд Нури Аль-Маликийн хэвлэлийн албанаас мэдээлснээр улстөрч парламентын сонгуулийн саналын хуудсыг дахин тоолохыг шаарджээ. Саналын хуудсын 92 хувийг тоолсоны дараа Аль-Маликийн “Хууль зүйт улс” намынхан бараг найман мянган саналаар Ерөнхий сайд асан Ияд Алливийн эвслээс хоцорч явна

Гуравдугаар сарын 22

Дэлхийн усны нөөцийн өдөр (World Day for Water эсвэл World Water Day). 1992 онд Рио-де-Жанейро хотноо болсон Хүрээлэн буй орчныг хамгаалан хөгжүүлэх НҮБ-ын Конференци (ЮНСЕД) дээр энэ өдрийг тэмдэглэх талаар анхлан ярилцсан байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны хоёрдугаар сарын 22-ны 47/193 тоот тогтоолыг батлаад энэ өдрийг гуравдугаар сарын 22-нд тэмдэглэхээр зарлажээ.

Хорвоогийн төв

Экваторын шугам Африк, Америк, далайн олон орны нутгаар дайран гардаг ч түүний нэрийг авсан орон дэлхийд ганцхан. Энд францчуудын хийсэн 1735 оны аялал чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Газар хөдлөлтийн эрчим

Тухайн цэгт үйлчлэх цар хэмжээ ба сүйрлийн чанарын үзүүлэлт. Баллаар хэмжигдэн субъективээр эрчимийн олон тооны шаталбарын нэгээр тодорхойлогдоно.

АНУ-ын хууль тогтоогчид “Эрүүл мэндийн шинэчлэлийн хууль” баталлаа

Улаанбаатарт даваа гариг эхлэхийн хамт АНУ-ын Вашингтонд зүүн бүсийн цагаар ням гаригын оройны 22 цаг 47 минутанд Төлөөлөгчдийн танхимд гишүүд 219::212 гэсэн санал хураалтын дүнгээр “Эрүүл мэндийн шинэчлэлийн хуулийг” баталлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж