Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг олголоо

Сурлага, урлагийн амжилтаар үеийнхнээ тэргүүлсэн шилдэг гэх тодотголтой 35 оюутан өнөөдөр Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг гардлаа. Нийт 35 оюутан энэхүү сургалтын тэтгэлэгт хамрагдлаа. Ерөнхий сайд С.Батболд оюутнуудад энэхүү шагналыг биечлэн гардуулав. Тэрбээр оюутан залууст хандан хэлсэн үгэндээ “Тухайн улсын

Африкт гар утасны хэрэглээ хурдацтай өсч байна

Африкт гар утасны хэрэглээ хурдацтай өсч байна

Интернэт нэвтрүүлэхэд шаардлагатай дэд бүтэц бүрэн хөгжөөгүй учир Африкийн орнуудад гар утасны хэрэглээ сүүлийн үед хурдацтай өсч байгаа гэнэ. Ард иргэд нь интернэт ашиглах боломжгүй учир сүүлийн үед гар утас худалдан авах нь илт нэмэгдсэн байна.

Цөмийн зэвсгийн тоог бууруулахаар болжээ

Өчигдөр буюу Лхагва гарагт цөмийн зэвсэгтэй хүчирхэг хоёр гүрэн болох ОХУ болон АНУ-ын хооронд хүйтэн дайны үеэр бий болсон цөмийн зэвсгийн асар их нөөцийг бууруулахаар тохиролцож чадсан байна. Хоёр гүрний тэргүүн нар болох Барак Обама Димитрий Медведьев нар хоёр долоо хоногийн дараа Чехийн нийслэл Прага хотноо цөмийн зэвсгийг бууруулах гэрээнд гарын үсэг зурахаар болж байна.

Гуравдугаар сарын 25-ны баярууд

Грекийн тусгаар тогтнолын өдөр (Independence Day in Greece). 1821 оны гуравдугаар сарын ням гаригийн энэ өдөр Османы эзэнт улсын дөрвөн зууны дарлалаас чөлөөлөгдөх эхлэлийг тавьсан бослого эхэлжээ. XIV зууны дунд үеэс Грекийг Туркийн арми хэсэгчлэн эзэлж эхэлсэн юм.

Европчууд Грекийн өрийг шийдвэрлэхээр чуулж байна

Грекийн улам гүнзгийрч буй эдийн засгийн хямрал хөрш зэргэлдээ улс орнууд болон евро зонд нөлөөлж байгаа асуудлыг авч хэлэлцэхээр Европын лидерүүд Пүрэв гаригт чуулга хуралдаан хийх гэж байна гэж “Ассошиетэд Пресс” агентлаг Парис, Лондон, Берлинээс мэдээллээ.

Аварга загасны дайралт

Өмнөд Африкийн эрэг орчим давалгаа дамжин гулгагч самбараар зугаацаж байсан залуусын нэг рүү хоёр ч аварга загас дайрч усны гүн рүү чирж орсон байна. Хамт байсан найз нь түүнийг амиа алдсан байх гэж бодох зуур нөгөөх нь хүнд шархтай гарч ирсэн гэнэ.

Саудын Арабад “Аль-Каида”-гийн томоохон салбарыг бут ниргэв

Тус орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Аль-Каида” бүлгийн томоохон үүрийг эрх баригчид илрүүлэн бут ниргэжээ. Саудын Арабын Дотоод хэргийн яамны мэдээгээр уг алан хядах байгууллагад 101 хүн орж байжээ. Тэдний 47 нь Саудын иргэд байна. Нэгжлэгээр тэднээс “шахидын бүс”, зэр зэвсэг, цахим төхөөрөмж ба баримт бичгийг хураав.

Талибан Афганы Засгийн газартай хэлэлцээрт ороогүй гэв

“Талибан” хөдөлгөөн өөрсдийн төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Хамид Карзайтай хэлэлцээр хийгээгүй гэж гуравдугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн ажээ. “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдэхдээ тус орны нутагт гадаадын цэрэг байгаа цагт талибууд албан ёсны засагтай хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэсэн байна.

Энэтхэгийн маоистуудын үзэл сурталч амиа хорложээ

Энэтхэгийн Марксист-Маоист нууц байгууллагыг үндэслэгч Кану Саньял (Kanu Sanyal) амиа хорлосон тухай AFP мэдээлжээ. Маоистуудын гол үзэл сурталч 78 настай Саньял Баруун Бенгалын босогчдын хяналтад байдаг тосгоныхоо байранд өөрийгөө дүүжилсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж