Онгоц осолдож 43 хүн нас баржээ

Харбинаас И Чүнь хүрэх иргэний тээврийн онгоц 24-ний орой 21 цаг 36 минутын үеэр И чүний онгоцны буудлын хөөрөх зурвас дээр осолдож, 43 хүн нас баржээ.

Усан дор буудал нээгдэв

Усны эрэг хавьд тав тухтай буудал барих орон зай дутагдаад эхэлснийг нөхөх үүднээс америкчууд дэлхийд анхных болох усан доорх зочид буудлыг нээгээд «Jules′ Undersea Lodge» гэж нэрлэжээ.

Бейрутад мөргөлдөөн гарав

Энэ сарын 24-ний орой Бейрут хотын Бурж Аби Хайдар районд шийтүүдийн “Хезболлах”, суннитуудын ”Аль-Ахбаш” хөдөлгөөнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан тухай “Хезболлах”-ын ”Аль-Манар” телевиз дамжуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж