Гүржид гурван уурхайчин амиа алдлаа

Өнгөрөгч баасан гаригт Гүржийн нүүрсний уурхайд дэлбэрэлт гарч гурван уурхайчин амиа алдсан байна. Тус уурхайд нийт 11 хүн ажиллаж айсан бөгөөд гурван хүн нас барж, долоон хүн хүнд гэмтэл авчээ.

Гурван компани хаалгаа барилаа

Мексикийн Mexicana airlines, MexicanaClick, MexicanaLink гэсэн гурван агаарын тээврийн компани эдийн засгийн хүнд байдлын улмаас бүх нислэгээ зогсоож, хаалгаа барилаа.

Мексикт хоёр дэлбэрэлт боллоо

Мексикийн цагдаагийн газар болон телевизийн байрны өмнө машин дэлбэрчээ. Тус халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй гэж 72 цагаач иргэнийг Мексикийн цагдаагийн газар сэжиглэж байна.

Оросд зургаан чиргүүл онгоц алга болжээ

Оросын Холбооны Улсын Себирийн хойд хэсэгт орших Лаптевийн тэнгист аялж явсан зургаан чиргүүл онгоц алга болж, эрлийн ажиллагаа өнөөдөр үргэлжилж байна.

Хоёр гэрээлэгч амиа алдлаа

Афганистанд НАТО-г төлөөлж аюулгүй байдлын гэрээ байгуулахаар ирсэн хоёр гэрээлэгч амиа алдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж