Имам хэт давралтын эсрэг

Есдүгээр сарын 11-ний эмгэнэлт хэргийн бууринд лалын сүмтэй соёлын төвийг байгуулахаар эрмэлзэж байгаа имам Фесал Абдул Рауф мэдэгдэл хийгээд хэт давралт нь Барууны болон Лалын ертөнцийн аюул занал мөн гэсэн байв.

Ерөнхийлөгч сэтгүүлчийг хайж байна

Украины ерөнхийлөгч Виктор Янукович, авлигын тухай бичдэг сураггүй болсон сэтгүүлч Василий Климентьевын хэргийг өөрийн хяналтад авчээ.

Метроны аллагыг зохион байгуулагчдыг устгав

Оросын Холбооны аюулгүйн албанаас Дагестанд явуулсан тусгай ажиллагааны явцад Москвагийн метронд гуравдугаар сарын 29-ний өдрийн аллагыг зохион байгуулагч гэгдэх Магомедали Вагабовыг устгасан тухай Хойд Кавказын хүчний байгууллагын эх сурвалж мэдээлжээ.

Гучин хамгаалагч амь үрэгдэв

Афганистаны Гильменд мужид талибуудтай мөргөлдөх үеэр зам байгуулалтын компанийн 30 хамгаалагч амь үрэгдэж, 15 хүн шархадсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж