Урд хөршийн замууд түгжрэлд “автжээ”

Дөнгөж саяхан дэлхийн хоердахь том эдийн засагтай хэмээн зарлаад байсан Хятад улсын авто замууд мөн л мундаг хөл хөдөлгөөнтэй гэдгээ харуулж эхэлжээ.

Америкийн оюутнууд Бетховенийг нохойтой андуурчээ

АНУ-ын шинэ хичээлийн жилээ анх удаа эхлэх буй ихэнх оюутнууд курсийн ажлаа бичиж дийлэх чадваргүй, и-мэйл ашиглахдаа хэтэрхий удаан, Бетховенийг ямар нэгэн нохойн нэр байх гэж ташаарч, ерөнхий мэдлэг маруухантай байгаа тухай АНУ-д гарсан мэдээнүүдэд дурджээ.

Обама лалын сүмийн тухай дахиж ярихгүй

Ерөнхийлөгч Барак Обама 2001 оны 9 дүгээр сарын 11-нд террорист халдлагад өртөж сүйрсэн Нью-Йорк хотын хоёр ихэр байшингийн суурины ойролцоо лалын сүм барихаар төлөвлөж байгаа асуудалтай холбогдуулан дахиж тайлбар хийхгүй болсон тухай мягмар гаригт Цагаан ордоноосс мэдээлсэн байна.

Хятадад онгоц осолдов

Хятадын зүүн хойд нутагт зорчигч тээврийн онгоц өчигдөр газар мөргөн сүйрч 43 хүн амь үрэгдэн, бусад 53 зорчигч шархадсан хэмээн мэдээллээ.

Наймдугаар сарын 25

Испаниас 1811 онд Урагвай тусгаар тогтнолоо аваад л хойд хүчирхэг хөрш Бразилийн довтолгоонд өртөв. Урагвай 1816- 1825 онуудад Бразилийн колони байгаад бослого гарган таван жил тэмцэж байж тусгаар тогтнолоо эргүүлэн авчээ.

Хойд Солонгос дахь үер

Хойд Солонгосын Синыйжу хотоос 5000 гаруй хүнийг нүүлгээд байна. Хятадтай хил залгаа баруун хойд нутагт нь тасралтгүй орж байгаа борооны улмаас хүчтэй үер болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж