Экс ерөнхийлөгчийн хамаатнуудыг баривчилжээ

Тунисийн ерөнхийлөгч асан Зине Эль Абадине Бен Али-ийн хамаатан садан 33 хүнийг “Тунисийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн” хэрэгт холбогдуулан баривчилсан тухай улсын телевизийн нэвтрүүлгээр мэдээлсэн байна.

“Ашиг сонирхлын холбоо” байгуулна

Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Балти, Скандинавын орнуудад хандан “нийтийн эрх ашигт нийцсэн холбоо” байгуулахыг санал болгож, ингэснээр эдийн засгийн өсөлтийн хэмжээгээр “тэргүүлэгч” орнууд болж болох юм гэсэн үндэслэл гаргасан байна.

Якут хүйтнээсээ хөршүүдтэйгээ хуваалцав

Сибирийн антициклоны зүүн хэсгийн урсгал Монгол ба Хятадад ер бусын хүйтрэлийг авчирч байна. Монголдердийн дундаж хэмээс 4-6 грудусаар хүйтэрч тал нутаг жавар хоргоджээ.

Тунис улс төрийн бүлэглэлүүдийн эрхийг сэргээлээ

Тунисын шинэ Засгийн газар пүрэв гаригт хөөгдсөн Ерөнхийлөгч Зине ал-Абидине Бен Алигийн дэглэмийн үед эрхээ хасуулсан улс төрийн бүлэглэлүүдийн эрхийг сэргээж, улс төрийн бүх хоригдолд өршөөл үзүүлэх болсон тухай зарлав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж