Каддафи ӨАБНУ-д зугтан гарна

Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийн Арабын лиг дэх төлөөлөгч Абдель Монем эль-Хуни дарангуйлагч Мауммар Каддафи Мали улсаар дамжин ӨАБНУ-д зугтан гарах гэж байна хэмээн Asharq Al-Awsat сонины редакцид мэдээ өгчээ.

Делид есөн хүн дэлбэрэлтэд амиа алдав

Энэтхэгийн нийслэл Дели хот дахь Дээд шүүхийн байрны гадна тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас есөн хүн амиа алдаж, 47 хүн шархадсан талаар тус улсын дотоод хэргийн сайд мэдээлсэн байна.

Хүүхэд барьцаалагчийг зогсоов

Австралийн цагдаа нар биедээ тэсрэх бөмбөг зүүсэн гэж 11 цагийн турш хүүхэд барьцаалсан этгээдийг баривчилж, жүжгийг дуусгажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж