Нурангид дарагдсан нярайг аварлаа

Туркийн Ван хотод өнгөрсөн ням гаригт болсон хүчтэй газар хөдлөлтөөр 2000 гаруй байшин барилга нурж, сүйдэн 75 мянга гаруй хүн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ.

Газар хөдлөлтөд 75,000 хүн нэрвэгджээ

Туркийн Засгийн газраас ням гаригт Ван мужид болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн хүмүүст эмнэлгийн болон хүн хүчний нэмэлт тусламж хэрэгтэй байгаа талаар мэдэгджээ. 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Ван мужийн Эркис хот болон зэргэлдээх суурингийн хүмүүст одоогийн байдлаар 12 мянган майхан илгээгээд байна. Газар хөдөлж, байшин барилга нурснаас 279 хүн амиа алдаж, 1300 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар шинжээчид мэдээлжээ.

Тунист Исламын шинэ нам ялалт байгуулав

Тунисийн Үндэсний зөвлөлийн бүх нийтийн чөлөөт сонгуульд Исламын шинэ нам ялалт байгууллаа. Ням гаригт болсон бүх нийтийн сонгуульд 4.1 сая иргэн 90 хувийн ирцтэй оролцсон байна.

“Wikileaks” үйл ажиллагаагаа зогсооно

“Wikileaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжи АНУ-ын санхүүгийн компаниуд “Wikileaks”-ийн ашиг орлогын 95 хувийг цөлмөснөөс маш нууц зэрэглэлийн мэдээ мэдээллийг дэлгэхээ больж байна гэж мэдэгджээ.

Мөс

Дэлхийн мөс хайлж байна. Дулаарал явагдаж байна. Хүний мөс ч бас хайлж байна.

Каддафийн төгсгөл

Ливийг 42 жилийн турш захирсан Муамар Каддафи үрэгдэв. Түүний төрсөн хот болох Сиртээс олж, довтлон хөнөөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж