R&B дуучин Этта Жеймс нас барав

Америкийн R&B-дуучин эмэгтэй Этта Жеймс өнгөрсөн баасан гаригт 74 насандаа Лос-Анжелес хотноо нөхөр хүүхдүүрээрээ хүрээлүүлэн байж нас баржээ гэж Reuters мэдээлэв.

Ким Чен Ун цөмийн туршилт хийлгэсэн болов

Хойд Солонгос ”Уриминджоккири” (”Манай үндэстэн”) портал БНАСАУ-ын шинэ лидерийг тус оронд хийлгэсэн цөмийн туршилтын удирдагч гэж нэрлэсэн тухай Associated Press дамжуулжээ.

Луу жил Путиныг “шатааж” магадгүй

Ирж буй луу жил жүжигчин Аль Пачино-д (Al Pacino) амжилт авчрах бөгөөд харин Оросын ерөнхий сайд болгоомжтой байхгүй бол их хэмжээний мөнгөө “шатааж” магадгүй гэнэ.

Megaupload-ийн эзэнг баривчилжээ

Megaupload.com сайтыг хаасны дараа тус сайтын эзэн Ким Шмицийг баривчлах шийдвэрийг олон нийтийн өмнө зарласан юм.

Ньют Гингрич Өмнөд Каролинад ялжээ

Конгрессийн экс спикер Ньют Гингрич Өмнөд Каролина мужид болсон Бүгд найрамдах намын праймеризаар 40 орчим хувийн санал авч өөрийн гол өрсөлдөгч Митт ронигаас 13 хувийн дэмжлэгийг илүүтэй авлаа.

Мушарафыг эх орондоо ирэхийг уриалав

Пакистаны армийн чөлөөнд гарсан генерал, адмиралууд ерөнхийлөгч асан Первез Мушарафийг эх орондоо эргэн ирж, ардчиллын зарчмын дагуу сонгуульд өрсөлдөхийг уриалжээ.

Босогчид Дамаскийн дагуул хотыг эзлэв

Сирийн босогчдын оргодол цэргүүдээс бүрэлдсэн зэвсэгт отрядууд Дамаскийн зүүн хойд хэсгийн Дума хотыг эзэлсэн тухай Syrian Observatory for Human Rights байгууллагын мэдээнээс үндэслэн France-Presse агентлаг дамжуулжээ.

Финланд шинэ ерөнхийлөгч сонгоно

Хельсинкийн Ерөнхийлөгчийн ордонд 12 жил алба хашсан Финландын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Социал Демократ Тарьяа Халонен шинэ Ерөнхийлөгчид албаа өгөх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж