Хөлсний алуурчин өөрийгөө хохирогч гэв

Сири улсын Са-Эр нэртэй хөлсний алуурчин өөрийгөө дарамт шахалтын дор эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн рүү гал нээж, 70 хүний аминд халдаж, нэг хүний хоолойг хэрчсэн хэмээн тайлбарлажээ.

Израиль Ираныг буруутгалаа

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу Нью-Дели хотод Израилийн элчинийн машиныг дэлбэлсэн хэргийг Иран хийсэн гэлээ.

Бердымухамедов 97 хувийн саналаар ялав

Туркменийн ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов 97 хувийн санал авч хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай тус орны Сонгуулийн хороо мэдээлэв.

Афинд үймээн дэгдлээ

Өнгөрсөн ням гаригийн оройноос эхлэн Афин хотноо эмх замбараагүй байдал үүслээ. Үймээн гаргагчид Засгийн газрын гэх 40 гаруй байшинг галдан шатаажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж