Израиль Ираныг буруутгалаа

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу Нью-Дели хотод Израилийн элчинийн машиныг дэлбэлсэн хэргийг Иран хийсэн гэлээ.

Бердымухамедов 97 хувийн саналаар ялав

Туркменийн ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов 97 хувийн санал авч хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай тус орны Сонгуулийн хороо мэдээлэв.

Афинд үймээн дэгдлээ

Өнгөрсөн ням гаригийн оройноос эхлэн Афин хотноо эмх замбараагүй байдал үүслээ. Үймээн гаргагчид Засгийн газрын гэх 40 гаруй байшинг галдан шатаажээ.

Швейцарь хамгийн өртөг өндөртэй улс

Дэлхийн эдийн засагчид хамгийн өндөр өртөгтэй улсыг нэрлэжээ. Тэд жагсаалтын эхэнд буюу хамгийн өртөг өндөртэй улсаар Швейцарийг нэрлэсэн байна.

Хятад Европт тусална

БНХАУ Европын орнуудад өрийн хямралаа даван туулахад хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн хэмээн Ардын Банкны дарга Жоу Сяочуань хэлсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж