Хонконг Хятадын боловсролоос татгалзав

Хонконг сургалтын хөтөлбөрт Хятадын иргэний боловсрол олгох хичээлийг зайлшгүй сурах хичээлийн тоонд оруулах төлөвлөгөөгөө цуцалжээ. Уг хичээлийг эх газрын Хятадын суртал ухуулга хэмээн эсэргүүцэгчид Засаг захиргааны төв байрны өмнө хэд хэдэн удаа эсэргүүцлийн жагсаал хийж, 10 хоногийн өлсгөлөн зарласан юм.

Мьянмар хөрөнгө оруулалтын хууль батлав

Азийн хамгийн ядуу буурай орны нэг Мьянмарын парламент өнгөрсөн баасан гаригт гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан байна. Уг хууль нь тус улсын Засгийн газарт эдийн засгаа хөл дээр нь босгоно гэсэн амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд амин чухал билээ. Мьянмарын

Б.Обамагийн постерыг зурсан зураач тэнсэн авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг 2008 оны сонгуулийн өмнө Сенатын гишүүн байхад “Итгэл найдвар” нэртэй улаан, цагаан хөх өнгө хосолсон  постерыг  зурсан зураач хоёр жилийн тэнсэн авчээ. Ассошиэтед пресс агентлаг 2009 онд Шепард Фейриг тус агентлагийн гэрэл зурагчны дарсан Барак Обамагийн

Канад Ираны дипломатуудыг хөөв

Канад Иранаас дипломат харилцаагаа тасалж, Тегеран дахь Элчин сайдын яамаа хааж, тус улсын элчин, дипломат ажилтнуудыг өөрийн улсаас гарч явахад таван хоногийн хугацаа өгчээ. Израйлийн ойрын холбоотон Канадын Консерватив Засгийн газар Исламын Бүгд найрамдах Ирантай эртнээс ээдрээтэй харилцаатай байсан аж.

Хятадын өмнөд муж газар хөдлөлтөд нэрвэгдэв

Хятадын баруун өмнөд мужид хэд хэдэн удаа газар хөдөлснөөс 80 хүн амиа алдаж, 715 хүн гэмтэж бэртсэн байна. Юнань, Гүжоу мужид болсон газар хөдлөлтийн хамгийн хүчтэй чичиргээ өчигдөр орон нутгийн цагаар 11.19 цагийн орчим мэдрэгдсэн талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. АНУ-ын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж