АНУ-д Хятадыг эсэргүүцэн жагсчээ

АНУ-ын Нью-Йорк хотод өчигдөр олон мянган иргэд оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй түвдүүд амиа золиосолж байгааг, мөн Хятадын зүгээс Түвдийн ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөг боож, хатуу хяналтад байлгаж буйг тэд эсэргүүцсэн байна.

Нью-Йоркод буудалцаан болж нэг хүн амиа алдав

Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт өчигдөр буудалцаан болсны улмаас нэг хүн амиа алджээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр орон нутгийн цагаар 14:00 цагийн үед “Saint Thomas Choir” дунд сургуулийн ойролцоо энэхүү хэрэг гарсан байна.

Индонизед газар хөдлөв

Индонезийн Малака аралд өнгөрсөн шөнө 5.8 магнитутын хүчтэй газар хөдөлсөн талаар АНУ-ын Геологи, Газарзүйн хүрээлэнгээс мэдээлжээ.

Хиллари Клинтон айлчлалаа цуцлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ долоо хоногт Мароккод хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалсан тухай Цагаан ордноос мэдээлжээ.

Европ цасанд дарагджээ

Хүчтэй цасан шуурга, хэт хүйтрэлийн улмаас Европт хэдэн арван хүн амиа алджээ. Серби, Хорват болон хөрш орнуудад нь хэдэн цагийн дотор цасны зузаан 50 см-т хүрсэн байна.

Одон орон судлаач Патрик Мур таалал төгсчээ

Британийн нэрт одон орон судлаач, телевизийн хөтлөгч  Патрик Мур 89 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүл, ойр дотныхноос нь өчигдөр  мэдэгджээ. Тэрээр BBC телевизийн “The Sky At Night” нэвтрүүлгийг 1957 оноос хойш хөтөлж хамгийн удаан одон орон, сансар судлалын

Балканы хойгт их хэмжээний цас оржээ

Балканы хойгийн орнуудад их хэмжээний цас орж, эрс хүйтэрснээс зургаан хүн нас барж, зам тээврийн үйлчилгээ саатаж, автын осол гарах нь ихэссэн байна. Балканы хойгт орших  Хорват, Серби болон Зүүн Европын Босни, Словен улсуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй цасан шуурга

Хойд Солонгос пуужин харвахаа хойшлуулж магадгүй

Хойд Солонгосын талаас алсын тусгалтай пуужинг туршилтын журмаар харвахаар болсноо зарласан нь хөрш улсуудын эгдүүцлийг төрүүлээд байсан билээ. Харин пуужинг харвахаас өмнө техникийн саатал гарлаа гэж Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна. Тэд хөрш Өмнөд Солонгос болон АНУ-ын өмнө

Суданд оюутнууд жагсаал хийжээ

Суданы нийслэл Хартум хотод өчигдөр их сургуулийн 400 гаруй оюутан оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэ үеэр цагдаа нар болон оюутнуудын хооронд мөргөлдөөн гарч, эмх замбараагүй байдал үүссэн байна. Оюутнууд өнгөрсөн долоо хоногийн эхээр оюутны сургалтын төлбөрөөс чөлөөлөх нөхцөлийг эсэргүүцэн жагсаал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж