Колумб “ФАРК”-ын баазыг бөмбөгджээ

Колумбын арми тусгай ажиллагаа явуулж “ФАРК” буюу босогчдын “Хувьсгалт зэвсэгт бүлэглэл ” –ийн Нариньо мужид орших гол баазыг бөмбөгджээ.

Словени шинэ ерөнхийлөгчөө сонгов

Словенид арванхоёрдугаар сарын 2-нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явагдан ерөнхий сайд асан Борут Пахор 67 хувийн санал авсан байна.

Санал асуулгад оролцохгүй байхыг уриалжээ

Египетийн шүүгчдийн клуб гэх тус орны хуульчдын мэргэжлийн байгууллага арванхоёрдугаар сарын 15-нд болох шинэ Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгад оролцохгүй байхыг иргэдэд уриалсан тухай “Reuters” мэдээлж байна.

Умард Солонгос алсын зайн пуужин хөөргөнө

Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлагаас БНАСАУ энэ арванхоёрдугаар сарын 10-22-ны хооронд “Sohae” станцаас алсын зайн гурван үе шаттай тив хоорондын баллистик пуужин хөөргөх гэж байгаа тухай мэдээлжээ.

Зургаан шумбагч ор сураггүй болжээ

Шриланкийн Коломбо хотын “Mount Lavinia”-ийн  далайн эрэг орчмоор сургуулилт хийж байсан зургаан шумбагч өнөөдөр сураг тасран ор сураггүй болсон талаар орон нутгийн цагдаа нар мэдээлжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр шумбагчдын дөрөв нь хувийн усан боомтын ажилтнууд, нэг Францын иргэн байжээ. Цагдаа

Аль Кайдагийн удирдагчийг баривчилжээ

Иракт өчигдөр буюу ням гаригт Аль Кайда бүлэглэлийн нөлөө бүхий удирдагчийг баривчилсан тухай орон нутгийн албаныхан мэдээлжээ. Иракийн Багдад хотын “al-Iraqiya” телевизийн мэдээлснээр Багдадын Алан хядах ажиллагаатай тэмцэх газрын албаныхан Абу Бакр Ал-Багдад нэртэй “Аль Кайда” гэмт бүлэглэлийн удирдагчийг өчигдөр

Нигерт амиа золиослогч бөмбөг дэлбэлэв

Нигерийн Борно мужийн Чибок хотын удирдлагын төв байрны ойролцоо  өчигдөр амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас арван хүн амиа алджээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар уг халдлагыг лалын Боко Харам гэмт бүлэглэл үйлдсэн байж болзошгүй бөгөөд энэ жилийн байдлаар л гэхэд тус

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж