Өдрийн гэрэл зураг. 2013.01.30

Швейцари, Сент-Мориц. Алдартай уулын амралтын газрын телевизийн цамхаг тэргэл сарны наана харагдаж байгаа нь.

Индонезид сармагчнууд тосгон руу дайрчээ

Индонезийн Өмнөд Сулавеси мужийн Тодданг Пулу тосгон руу өчигдөр арваад тооны улангассан сармагчнууд дайрч, оршин суугчдын сууц руу довтлон долоон хүнийг гэмтээсэн байна.

Малийн Кидал хотыг босогчдоос чөлөөлөв

Франц, Малийн хамтарсан армийн цэргүүд исламын босогчдын гол хүч төвлөрөөд байсан Тимбукту, Гао хотуудыг чөлөөлсний дараа хойд хэсгийн Кидал хотыг эзлэн, цэргийн хамгаалалт тогтоосон байна.

АНУ-д 70 настай эрэгтэй гурван хүнийг бууджээ

АНУ-ын Аризона мужийн Финикс хотод Артур Дуглас Хармон гэгч 70 настай эрэгтэй “Осборн маледон” нэртэй хуулийн фирмд халдлага үйлдэж, нэг хүний амийг хөнөөж, хоёр хүнийг шархтуулсан хэрэг гарчээ.

Монгол хэвлэлийн эрх чөлөөгөөр 98-д жагсав

Францын нийслэл Парист төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр дэлхийн улс, орнуудын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг  хэвлэл мэдээлэлд нөлөөлөх улс төр, хүмүүсийн оролцоо, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэгт тулгуурлан судлан тогтоосноор жагсаалт гаргадаг. Энэхүү жагсаалтад нийт

Өмнөд Солонгос пуужин хөөргөв

Өмнөд Солонгос улс гурав дахь удаагаа сансарт хиймэл дагуулын пуужин хөөргөх туршилт хийсэн байна. Өмнөд Солонгосын  “KSLV-1” /Korea Space Launch Vehicle-1/ нэртэй пуужинг “Naro” төвөөс хөөргөж буй үеийн видео бичлэгийг зурагтаар шууд дамжуулан үзүүлжээ. Өмнөд Солонгос 140 тонн жинтэй энэхүү

Сирид голоос 81 хүний цогцос олдов

Сирийн Бустан аль-Каср хотод орших Куайк голоос өчигдөр 81 хүний цогцос олдсон байна. CNN-ийн мэдээлснээр хотын оршин суугчид голоос 80 хүний цогцсыг гаргаж авснаас 20-ынх нь хэн болохыг олж тогтоожээ. Оршин суугчдын яриагаар цогцоснууд бүгд толгойдоо буудуулж, хоёр гараа ардаа

Египетэд хөл хорьсон ч эсэргүүцэл өрнөсөөр

Онцгой байдал тогтоож, хөл хорьсон Египетийн Порт-Саид, Исмаили, Суэц хотуудад хэдэн мянган хүн гудамжны эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна. Тэд исламын ерөнхийлөгч  Мохаммед Мурсийн толгойлсон эрх баригчдын “ардчилсан биш үйл ажиллагаанд” дургүйцлээ илэрхийлж байгаа юм.  AFP агентлагийн мэдээлснээр Суэц хотод дэлгүүр хоршоо,

Израйль НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг бойкотлов

Израйль улс анх удаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг бойкотолсон тухай ВВС мэдээлсэн байна. Израйлийн Гадаад хэргийн сайдын төлөөлөгчийн мэдээлснээр  энэхүү шийдвэр нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс тус улсыг үргэлж шударга бусаар шүүмжилдэгтэй холбоотой гэнэ. Түүнчлэн өчигдөр Швейцарийн Женев хотноо болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж