Европын хүлээлт

Европ даяар ажилгүйдлийн төвшин өсчээ. Ийм үзүүлэлтийг сүүлийн таван жилийн туршид үзүүлж байгаа юм шүү.

Болгарын санал асуулга бүтэлгүйтэв

Болгарт шинээр атомын цахилгаан станц барих эсэх асуудлаар явуулсан бүх нийтийн санал асуулга сонгогчдын оролцоо идэвхгүй байснаас болж тасарчээ. Цас, хүйтний улмаас сонгогчдын ирц хангалтгүй байсан гэнэ. Гэхдээ санал асуулгад оролцсон цөөн тооны хүмүүсийн дийлэнх нь шинэ АЦС барихыг дэмжжээ.

Малайзад 10 заан үхжээ

Малайзын дархан цаазат Гунунг Рара ойгоос нэн ховордсон “Borneo pygmy” төрлийн 10 заан тодорхойгүй шалтгаанаар үхсэн байдалтай олджээ.

“Boeing 747” ослын буулт хийжээ

АНУ-ын Хьюстон хотоос Английн нийслэл Лондон хотыг зорьсон Британийн агаарын тээврийн “British Airways” компанийн “Boeing 747” онгоц өчигдөр өглөө ослын буулт хийжээ.

“Walt Disney” цаасан тасалбарыг хална

“Walt Disney” компани дэлхийн зугаа цэнгэлийн орон гэгдэх өөрсдийн парк руу орохыг зөвшөөрсөн баримт болох цаасан тасалбарын оронд резинэн бугуйвчийг санал болгож байгаагаа албан ёсоор мэдэгджээ.

Сармагчин сансарт хөөргөжээ

Нярай хүүхдийн автомашины суудалд хүлүүлсэн жижигхэн, саарал сармагчин Ираны пуужингийн тусламжтайгаар задгай сансарт хөөрч, эсэн мэнд эх дэлхийдээ эргэн газарджээ.

Өдрийн гэрэл зураг. 2013.01.28

Литва, Клайпеда. Литвагийн мөсөн доороос загас барих хэдэн мянган хорхойтнууд Куршкийн булангийн мөсөн дээр цугларчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж