НАТО-гийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр, маргааш /2025.06.24-25/ Гааг хотноо болно. Гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шаардлагатай тулгараад буй үед болж байгаагаараа энэ уулзалт онцлог.
АНУ холбоотнууддаа хандан батлан хамгаалахын зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүртэл нэмэгдүүлэхийг шаардаж буй.