Тайванийн тусгаар тогтнол дайн дэгдээж болзошгүйг Хятад анхааруулав

Тайванийн тусгаар тогтнол дайн дэгдээж болзошгүйг Хятад анхааруулав

Тайванийг Хятадаас тусгаар улс болгох аливаа оролдлого нь Бээжингээс  цэргийн ажиллагаа явуулахад хүргэнэ гэж Хятад улс АНУ-д анхаарууллаа.

Хятадын Батлан ​​хамгаалахын сайд Вэй Фэнхэ Сингапурт болж буй Азийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр, АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остинтэй уулзжээ. Тайванийг Хятадаас салгах нь Бээжингийн  армид “ямар ч үнээр хамаагүй тулалдахаас өөр сонголтгүй болно” гэж Вэй мэдэгдсэн байна.

Остин дараа нь Хятадын цэргийн үйл ажиллагааг “өдөөн хатгасан, тогтворгүй байдал” гэж нэрлэв.Тэрбээр  хэлэхдээ, “Хятадын нисэх онгоцууд арлын ойролцоо өдөр бүр нислэг үйлдэж байгаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна” гэлээ.

Тайванийг Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үзэж байгаа Вэй АНУ-ын Тайваньд зэвсэг худалдсаныг хариу буруушаасан юм.

Вэйн хэвлэлийн төлөөлөгч түүний хэлснийг иш татан “Хэрэв хэн нэгэн нь Тайванийг Хятадаас салгаж зүрхлэх юм бол Хятадын Ардын Чөлөөлөх Арми ямар ч үнээр хамаагүй тэмцэж, Тайванийн тусгаар тогтнолын аливаа оролдлогыг дарж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаас өөр аргагүй болно” гэж анхааруулсан байна.

Остин хариуд нь “АНУ Бээжинг Хятадын цорын ганц засгийн газар гэдгийг хүлээн зөвшөөрч, Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаа статус-кво-г хадгалахын төлөө байна. Хүчээр хурцадмал байдлыг зохицуулах оролдлого байж болохгүй”  гэж хэлжээ.

БНАСАУ: Цөмийн салбарын гол төлөөлөгчийг Гадаад хэргийн сайдаар томилов

БНАСАУ: Цөмийн салбарын гол төлөөлөгчийг Гадаад хэргийн сайдаар томилов

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны хурал Лхагва гаригаас Баасан гариг хүртэл үргэлжиллээ. Энэ хурал өндөрлөх үеэр удирдагч Ким Жон Ун тус улсын цөмийн салбарын гол төлөөлөгч Чое Сон Хуйг Гадаад хэргийн сайдаар томилжээ.
Хойд Солонгосын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд

Орос, Хятадыг холбосон шинэ гүүр нээлтээ хийв

Орос, Хятадыг холбосон шинэ гүүр нээлтээ хийв

Орос, Хятад хоёр Бээжингийн өвлийн олимпийн наадмын үеэр хязгааргүй түншлэлээ зарласан. Энэ үед хоёр орны худалдааг улам ойртуулна гэж мэдэгдэж байв. Тэгвэл энэ амлалтын биелэл болж, ОХУ-ын Благовещенск хотыг Хятадын Хэйхэ хоттой холбосон гүүр өчигдөр /2022.06.10/ нээлтээ хийлээ.

Уг гүүр нь

Орос цэргүүдийн үлдээсэн эд зүйлсээр музей нээжээ

Орос цэргүүдийн үлдээсэн эд зүйлсээр музей нээжээ

Украины Киев хотод Орос цэргүүдийн үлдээсэн эд зүйлсээр музей нээжээ. “Ukraine – Crucifixion” нэртэй уг үзэсгэлэнг Аугаа эх орны дайны музей гэгддэг Дэлхийн хоёрдугаар дайны үеийн музейд дэлгэв.
Фронтын шугамд амь үрэгдсэн орос цэргүүдийн хувийн тэмдэглэл, бичиг баримт зэрэг зүйлсийг шилэн

"Их 7" бүлэг Хирошимагийн хохирогчидтой уулзана

"Их 7" бүлэг Хирошимагийн хохирогчидтой уулзана

“Их-7” бүлгийн дээд хэмжээний уулзалт ирэх онд Япон улсад болно. Тус улсын ерөнхий сайд Фүмио Кишида бүлгийн удирдагчдыг Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүстэй уулзуулах талаар төлөвлөж байна. Тэрбээр Хирошима хотын дарга Казүми Мацүитэй уулзахдаа цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий

Хуванцраар хооллогч өт дахин боловсруулалтад хувьсгал хийнэ

Хуванцраар хооллогч өт дахин боловсруулалтад хувьсгал хийнэ

Хуванцраар хооллогч шавжийн авгалдай нь дахин боловсруулалтад хувьсгал хийхэд тусална гэж эрдэмтэд үзэж байна. Австралийн эрдэмтэд супер өт гэгддэг “Zophobas morio” нь полистирол агуулсан хоол хүнсээр амьдрах чадвартай болохыг тогтоожээ. Тус авгалдай нь гэдэсний ферментээр хуванцрыг шингээдэг байна. Энэ нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж