Израиль, Ираны мөргөлдөөн долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2025.06.19/ Израилийн өмнөд хэсгийн Беершеба хотын Сорока эмнэлэг тэргүүтэй хэд хэдэн иргэний дэд бүтэц Ираны пуужингийн цохилтод өртжээ. Эмнэлэг их хэмжээгээр хохирол амссанаас гадна аюултай бодис, материалууд хагарч, гоожиж, алдагдаад байна.