Хүчирхийлэгчийг хохирогчтой гэрлүүлэхийг эсэргүүцэв

Мороккод хүчингийн хэргийн хохирогч 16 настай охин амиа егүүтгэсэн хэрэг гарч, хүч хэрэглэгчдийг хохирогчтой гэрлүүлэх тухай хуулийг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөн өрнөхөд хүргэжээ. Амина Филали охиныг өөрийг нь хүчиндсэн  этгээдтэй хүчээр гэрлүүлсний дараа тэрээр хулганы хор залгиж амиа хорлосон байна. Мороккогийн

Ослоос амьд үлдсэн хүүхдүүд Бельгид ирлээ

Швейцарьт болсон автобусны аймшигтай ослоос амь гарсан найман хүүхэд пүрэв гаригт эх орондоо ирсэн талаар ВВС мэдээлэв. Эхний ээлжинд хөнгөн гэмтэлтэй хүүхдүүдийг эмнэлгээс гаргасан байна. Хүүхдүүдийг Вале мужаас эмнэлгийн машины цуваа Женевт хүргэн ирсэн бөгөөд цувааг цагдаагийн машин хамгаалж явсан

1,8 сая итали хүүхдэд тусламж хэрэгтэй байна

НҮБ-ын ЮНИСЕФ байгууллага Итали улсад буяны тусламжийн хөтөлбөр эхлүүлсэн талаар ИТАР-ТАСС бичиж байна. Лхагва гаригт болсон хөтөлбөрийн нээлтийн үеэр Итали улсад ядуурал нэмэгдэж байгаа нь насанд хүрээгүй хүүхдүүдэд хүндээр тусч байгааг албаны хүмүүс хэлсэн байна. Одоо зөвхөн хөгжиж байгаа орнуудын

Монголын энхийг сахиулагчдын талаар “Синьхуа” мэдээлэв

Хятадын “Синьхуа” агентлаг дөнгөж сая Монголын энхийг сахиулагчдын талаар мэдээ дамжууллаа. Монголын зэвсэгт хүчний 130 албан хаагч өчигдөр үдээс хойш Афганистанд энхийг сахиулах хоёрдугаар ээлжид үүрэг гүйцэтгэхээр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас ниссэн талаар мэдээлсэн байна.

Түвдийн хуврагуудыг суурь тэтгэвэртэй болгожээ

Сүүлийн үед Түвдийн байдал хурцдаж, олон лам хувраг, хандмаа нар
өөрийгөө шатаан тэмцэж байгаа билээ. Тэгвэл Хятадын Засгийн газар энэ
асуудлыг анхааралдаа авч өндөр настай хувраг, хандмаа нарт суурь
тэтгэвэр олгохоор болсон байна. “Синьхуа” агетлагийн мэдээлснээр эхний ээлжинд Түвдийн өөртөө

Халдлага үйлдэх гэж байсан афган нас баржээ

Афганистан дахь НАТО-гийн цэргийн баазад АНУ-ын Батлан хамгаалахын онгоц газардах үед террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан нэгэн афган түлэгдэлтээсээ болж нас барсан тухай РИА Новости мэдээллээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта Афганистаны Гельменд муж  дахь

Башар аль-Асадын нууц захиаг дэлгэлээ

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад болон түүний эхнэрийн харилцан бичилцэж байсан захидлыг “The Guardian” сонинд нийтэлжээ. Ираны зүгээс эх орондоо болж байгаа үймээн самууныг хэрхэн дарах талаар зөвлөгөө авч байсан Ерөнхийлөгч болон түүний эхнэр Асмагийн олон тооны и-мейлийг эсрэг хүчнийхэн олж

Британийн оюутнууд жагсав

Сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцсэн хэдэн арван мянган оюутан Их Британийн хотууд жагсаал зохион байгуулжээ. Дээд боловсролын систем болон их, дээд сургуулиудыг хувьчлахыг эсэргүүцсэн жагсаалыг Оюутны үндэсний зөвлөлөөс зохион байгуулж байгаа юм. Жагсаал олон хотод өрнөж, Сассекс, Ливерпуль, Манчестер, Кингстон, Брайтон,

Мьянмарын сонгуульд Аун Сан Сүү Күй ялах нь эргэлзээтэй

Ва Ти Ка бол Мьянмарын жирийн нэгэн тосгон. Энд цахилгаан, эрчим хүч байхгүй. Цэвэр усны шугам татаагүй. Ва Ти Ка тосгоныхны хэн нь ч зөөврийн компьютер хэрэглэдэггүй, “Фэйсбүүк” ашиг­ладаггүй. Тосгоны зарим хүн хялбархан эмчилж болох өвчин тусчихаад хамгийн ойрын эмнэлэг

Японд дараалан газар хөдөллөө

Японы Хонсю арлын зүүн эрэгт өчигдөр арав гаруй удаа газар хөдөлснөөс дөрөв нь зургаан магнитудаас илүү хүчтэй байсан талаар ИТАР-ТАСС мэдээлэв.Өнгөрсөн шөнө тус арал дээр 4,8-4,9 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдөлсөн тухай ОХУ-ын Геофизикийн газраас тэмдэглэжээ. Токио дахь агентлагийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж