Сенегалын ерөнхийлөгч ялагдлаа хүлээв

Сенегалын өнөөгийн ерөнхийлөгч, 85 настай Абдулай Вад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуулиар ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө. Тэрээр ерөнхий сайд асан 50 настай Маки Сальяд руу утасдаж, ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэжээ. Маки Салья нь “Бүгд найрамдах улсын төлөөх альянс” намыг

Хойд Солонгосын пуужинг устгана гэв

Хойд Солонгосын хиймэл дагуултай пуужингийн нислэгийн зам өөрчлөгдөн Өмнөд Солонгосын дээгүүр нисвэл түүнийг угтуулан устгана гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч энэ сарын 26-нд мэдэгдсэн байна. Уг мэдэгдэл нь Сөүл хотноо Цөмийн аюулгүй байдлын олон улсын саммит

Канцлер Грекийг Европын холбооноос гарахыг эсэргүүцэв

Германы Канцлер Ангела Меркел өрийн хямралд гүн орсон Грек Европын холбооноос гарвал залруулашгүй алдаа болно гэж мэдэгджээ. Тэрбээр Евро бүсийг цаашид хэвээр үлдээхийн тулд чадах бүхнээ хийнэ гэжээ. Канцлер өрийн хямрал Европын холбооны орнуудад том сургамж болсон гэдгийг онцолж, дээрх

Обама хоёр Солонгосын хилийн заагт айлчиллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зочиллоо. Түүний айлчлал олон улсын шинж чанартай бөгөөд Хойд Солонгосын цөмийн асуудал болон олон улсын цөмийн энергийн чиглэлээр 54 улсын төрийн төлөөлөгчид уг хэлэлцээрт оролцох юм. Тэрбээр Сөүлд газардсаныхаа дараа Хоёр Солонгосын

Бан Ги Мүний нэрээр цахирмаа цэцгийг нэрлэв

Сингапурын Үндэсний цахирмаа цэцгийн хүрээлэн шинэ сортын цахирмааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон түүний эхнэр Йо Сун Таек нарын нэрээр нэрлэсэн талаар ИТАР-ТАСС бичлээ. Сингапурт айлчлах үеэрээ Бан Ги Мүн эхнэрийнхээ хамт Сингапурын Үндэсний цахирмаа цэцгийн

Барак Обама, Д.Медведев нар уулзав

Өмнөд Солонгост болж байгаа цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болж байгаа. Тус уулзалтад оролцож буй АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар өнөөдөр уулзсан талаар ИТАР-ТАСС мэдээлэв. Төрийн тэргүүнүүдийн уулзалтад сэтгүүлчдийг оруулаагүй бөгөөд хоёр талаас албаны зарим хүмүүс оролцсон

Бирмийн тэмцэгч кампанит ажлаа зогсоов

Бирмийн сөрөг хүчний лидер Аунг Сан Су Кий эрүүл мэндийн байдлаас болж парламентын сонгуулийн өмнөх кампанит ажлаа зогсоожээ. Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч бүсгүй хэт ядарснаас болж цусны даралт нь буурсан талаар ойрынх нь хүн мэдэгджээ. Бирмийн парламентын сонгууль ирэх долоо

Түвдүүд өлсгөлөнгөө зогсоожээ

Нью-Йорк дахь НҮБ-ын байрны гадаа өлсгөлөн зарлаж байсан Түвдийн иргэд тэмцлээ зогсоожээ. Тэднийг Нью-Йоркийн эмнэлэгт хүргэсэн боловч тэнд ч бас өлсгөлөнгөө үргэлжлүүлж байсан юм. Тэмцэгчдээс хамгийн удаан өлсгөлөн зарласан Доржээ Гялпо нь 27 хоног юу ч идээгүй аж. НҮБ-ын шинжээчдийг

Чилид 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Чили улсын төв хэсгээр өнөөдөр 7,2 магнитудын хүчтэй газар хөдлалт болсон  тухай ИТАР-ТАСС бичлээ.Газар хөдлөлтийн төв нь Тальк хотоос баруун хойш 32 км зайтай байсан гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. Байшин барилга нурж, хүний амь үрэгдээгүй байна. Чилийн засаг захиргаанаас

Афганы хохирогчдод нөхөн олговор олгожээ

Афганистаны тосгонд энгийн 16 иргэнийг  хөнөөсөн хэргийн нөхөн олговор болгож АНУ хохирогчийн ар гэрт тус бүр 50,000 ам.доллар, шархадсанд нь 11,000 ам.доллар өгсөн талаар Афганы албаны хүн өчигдөр мэдэгдсэн байна. АНУ тосгонд гарсан аллагаас болж хоёр орны харилцаа хурцдаж, тус

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж