“Аль-Кайда” Йеменд хүрээгээ тэлжээ

Йеменд өнөөдөр цэргүүд болон Аль-Кайдагийн зэвсэгт бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Мөргөлдөөний улмаас 21 хүн амиа алдсан гэж Йемений аюулаас хамгаалахын албаны хүмүүс мэдээлсэн байна. Аль-Кайдагийн зэвсэгт этгээдүүд Абяан мужийн Лодер дүүрэг дэх цэргийн хуаран руу довтолсноос зэвсэгт мөргөлдөөн үүсчээ.

Улаан өндөгний баяраар цуврал дэлбэрэлт гарчээ

Нигерид өчигдөр асар хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 25 хүн амиа алдаж, ойролцоох Улаан өндөгний баярын мөргөл үйлдэж байсан Христийн сүмийн цонх хагарч, үйрчээ. Тус улсын онцгой байдлын менежментийн агентлагийн мэдээлснээр гэмтэж, бэртсэн 13 хүнд яаралтай түргэн тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэжээ.

Сирид зэвсэгт мөргөлдөөн гарах нь ихэслээ

Сирийн зэвсэгт мөргөлдөөн намжихгүй байна.Тус улсын эрх баригчид НҮБ-ын зүгээс санал болгосон энхтайван тогтоох хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлж, томоохон хотуудаас цэргээ татахаар болсон билээ.Харин АНУ-аас Сирид суугаа Элчин сайд Р.Фордын мэдэгдсэнээр тус улсад зэвсэгт мөргөлдөөн төдийлөн намжихгүй байгаа аж. НҮБ-ын

Тагнуулын экс-дарга сонгуульд нэрээ дэвшүүлжээ

Египетэд Тахрирын хувьсгалаас хойшхи ерөнхийлөгчийн анхны сонгуулийн нэр дэвшигчдийн бүртгэл дуусчээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 23 хүн нэрээ дэвшүүлснээс хамгийн сүүлд бүртгүүлсэн нь тагнуулын газрын дарга асан Омар Сулейман гэнэ. Египетийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх тавдугаар сарын 23-нд эхэлнэ. Египетийн төрийн эрхэнд олон

Грекийн үймээн даамжирч байна

Грект олны өмнө өөрийгөө буудаж нас барсан тэтгэврийн хөгшний дурсгалыг хүндэтгэх ёслол болж өнгөрөв. Олон мянган хүн энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож, шарилд нь цэцэг өргөжээ. Энэ бүхэн Грекийн эдийн засгийн хямрал туйлдаа хүрч байгаагийн илрэл юм. Өнгөрсөн долоо хоногт

Умард Солонгос гадаадын сурвалжлагчдыг урив

Умард Солонгос энэ дөрөвдүгээр сарын дундуур сансарт хөөргөхөөр төлөвлөж буй  алсын тусгалт пуужинг хөөргөх бэлтгэл ажилдаа хэдийн оржээ. Үүнийг Умардын цөмийн туршилтын өнгөлөн далдлалт гэх мэдээллүүд ч цацагдсаар байна. Пхеньян Unha-3 хэмээх хиймэл дагуулын пуужинг энэ сарын 12-16 хооронд тойрог

Пентагон хүчээ зузаатгаж байна

Тэнгисийн явган цэргийн ангийг Австрали тив оруулан Ази, Номхон далайн бүс дэх цэргийн шинэ стратегийг АНУ хэрэгжүүлж эхэллээ. Албан ёсоор тэдний зорилго нь хамтарсан хээрийн сургууль явуулах ба аврах ажиллагаанд оролцох явдал ажээ. Гэлээ ч цэргийн хүчээ Азийн бүсэд нэмэгдүүлж

”АНУ-ыг эмэгтэйчүүд л хямралаас аварна”

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд өнгөрсөн баасан гаригт хийсэн бага хурал дээр өөрийн оронд тулгарсан эдийн засгийн олон ноцтой асуудлуудыг туулах итгэл найдвараа эмэгтэйчүүдэд тавьж байгаагаа илэрхийллээ.Эмэгтэйчүүдэд зориулсан уг бага хурлыг Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Цагаан ордны зөвлөлийн төлөөлөгч

Малавийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөв

Малавийн дэд ерөнхийлөгч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Жойс Банда Ерөнхийлөгч Бингу ва Мутарикаг нас барснаас хоёр хоногийн дараа тус улсын ерөнхийлөгч болсон байна. Малавийн анхны эмэгтэй ерөнхийлөгчийг тангараг өргөхөд дэмжигчид нь нийслэл Лилонгве хотод энэ баярыг дуулж, бүжиглэн тэмдэглэсэн

ОХУ-д ижил хүйстнүүдийг баривчлав

ОХУ-ын Санкт-Петрбург хотын цагдаа нар хомосексуалийг олон нийтийн өмнө сурталчлахыг хориглох тухай хуулийг зөрчсөн хоёр залууг баривчилжээ. Санкт-Петрбург хот нь ижил хүйстнүүдийн суртал ухуулгыг хориглодог ОХУ-ын дөрвөн мужийн нэг юм. ОХУ-ын РИА новости агентлагийн мэдээлснээр ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж