Жорж Буш Обамад кибер зэвсэг ”өвлүүлжээ”

Бага Жорж Буш 2009 онд ерөнхийлөгчийн суудлаас явахдаа өөрийн хэрэгжүүлж эхэлсэн хоёр нууц хөтөлбөрийг орхихгүй байхыг Барак Обамагаас гуйжээ. Тэр нь Пакистанд нисгэгчгүй онгоцнуудыг ашиглах,  дайсагнасан орнуудын дэд бүтцэд довтлох кибер зэвсэг бүтээх хөтөлбөрүүд байв. Хоёр дахь хөтөлбөр нь шинэ

Вьетнамд сураггүй болсон цэргүүдийг хайна

Вьетнамын дайны үеэр алга болсон АНУ-ын цэргийн албан хаагчдыг хайх эрлийн бүсэд шинээр гурван газрыг оруулахаар болсон гэж Вьетнамын тал мэдэгджээ. Энэхүү хэлэлцээрт Вьетнамын Батлан хамгаалахын сайд Phung Quang Thanh болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта нар гарын үсэг

Казахстанд үндэсний гашуудал зарлалаа

Казахстаны хилийн “Арканкерген” пост дээр гарсан хэрэг явдалтай холбогдуулан тус улсад өнөөдөр үндэсний гашуудал зарлаж байгаа аж. Өнгөрсөн сарын 30-нд тус улсын зүүн өмнөд хилийн пост дээр 15 хилчин амь үрэгдсэн эмгэнэлт явдал болжээ. Амь үрэгдэгсдийн нэг нь орон нутгийн

Темза мөрнөөр 1000 хөлөг хөвж, дээд амжилт тогтоов

Их Британийн хатан хаан II Элизабетагийн Алмаазан ойд зориулан 1000 хөлөг Темза мөрнөөр хөвж, Гиннесийн дээд амжилт тогтоосон байна. Сүүлийн 350 жилд болоогүй энэ арга хэмжээг Их Британийн 22 хот шууд дамжуулан асар том дэлгэцээр үзүүлжээ. Энэ үеэр орон даяар

В.Путин Хятадад айлчилж байна

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад хийж буй айлчлалынхаа өмнө “Өнгөрсөн жил 84 тэрбум долларт хүрсэн хоёр орны хоорондын гадаад худалдааг цаашид нэмэгдүүлэхийг хүсч байна” гэж хэлжээ. Хоёр орны тэргүүнүүдийн уулзалтын үеэр Сирийн хямралын талаар мөн хэлэлцэхээр төлөвлөсөн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн

Иракт амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Цагдаа нарын мэдээлж байгаагаар нэгэн амиа золиослогч өчигдөр Багдадын засгийн газрын байрны ойролцоо өөрийн унаж явсан машиндаа тэсрэх бөмбөг тавьж дэлбэлжээ. Энэ хэргийн улмаас 18 хүн нас барж, 125 хүн шархадсан байна.  Уг халдлага Багдадын хойд хэсэгт орших Баб Ал-Моадхам

II Элизаветагийн нөхөр эмнэлэгт хэвтжээ

Эдинбургийн гүн 90 настай Филиппийн бие муудаснаас Виндзор шилтгээнээс Лондонгийн VII Эдуард хааны эмнэлэгт  хүргэсэн талаар Букингемийн ордноос мэдэгджээ. Тэрбээр II Елизавета хатан хааны хамт  арван хоёр мянган зочид хүрэлцэн очсон “очир алмазан ойн” баярын тоглолт үзэж байжээ. Эдинбургийн гүн

”Сири гадаадаас шахаж байгаа дайны босгон дээр ирээд байна”

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад ням гаригт парламентдаа үг хэлэв. “Гадны хүчний тулгаж буй бодит дайны ирмэгт улс орон маань ирээд байна. Энэ бол мөхлийн дайн” гэж тэрээр хэлэв. Ард түмний зөвлөлийн депутатуудад тэрээр хэлэхдээ “Сирийн ард түмнийг өдөөн хатгаж байна.

Аннан шашны урсгалуудын хоорондын дайн гарна гэж түгшиж байна

Ливаны Триполи хотод алавитууд ба суннитуудын хооронд гарсан мөргөлдөөний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархадлаа. Талууд пулёмет болон гранат харвагчдаас бие биеэ буудаж байв. Эмх журам тогтоохоор хотод арми оржээ. “Сирийн санаархлыг зогсоож, байдлыг төмөр гарт ав”

Чавес сонгуульд нэр дэвших өргөдлөө гаргажээ

Уго Чавес Венесуэлийн аравдугаар сарын 7-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх өргөдлөө өгсөн тухай Үндэсний сонгуулийн зөвлөлийн дарга хатагтай Тибисай Лусена мэдэгджээ.Хатагтайн хэлснээр өнгөрсөн баасан гаригт нэр дэвшигчээр бүртгүүлэх өргөдлөө тав, зургаан хүн өгсөн байна. Тэдний дотор өнөөгийн ерөнхийлөгч,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж