Алга болсон хүүхдийг нохой барьсныг тогтоожээ

Австралид гучин жилийн өмнө алга болсон нялх хүүхдийг зэрлэг нохой Динго барьсныг шүүх эмнэлгийн эмч нар тогтоожээ. 1980 онд Австралид алга болсон нялх охин Азариягийн үхэлд түүний эхийг сэжиглэж, ял оноосон аж. Хэдийгээр охины ээж Линди Чэмберлейн шоронгоос суллагдсан ч

Энэтхэгт нөхөн сонгууль эхэллээ

Энэтхэгийн нөхөн сонгууль тус улсын найман мужид болох ба парламентын нэг суудлын төлөө 26 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм байна. Энэтхэгийн хууль тогтоох байгууллагын гишүүн Жаган Мохан Реддиг огцруулах шийдвэр гаргасны дараа  ийнхүү дараагийн нөхөн сонгууль  зарлажээ. Сонгууль Тамил Наду,

Колорадад гарсан ойн түймэр хурдацтай тархаж байна

АНУ-ын Колорадо мужийн Форт Коллинсийн ойролцоо гарсан ойн түймэр хурдацтай тархаж буй талаар албаны хүмүүс мэдээлжээ. Түймрийн улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа ба ойр орчмын 18 барилга түймэрт өртөж, сүйджээ. Гал түймрийг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа,

Хууль бус зэвсгийн наймаачдыг баривчилжээ

Хятад, АНУ-ын хамтарсан мөрдлөгийн үр дүнд зэвсэг наймаалагч томоохон сүлжээг өнөөдөр илчилсэн гэнэ. АНУ-д өнгөрсөн сард хууль бусаар зэвсэг наймаалдаг гурван этгээдийг баривчилсны дараа дээрх сүлжээг илрүүлжээ. Дээрх хэрэгт АНУ-ын Аюулаас хамгаалахын тусгай албаны түрүүч, Хятадын хоёр иргэн холбогдсон байна.

Сөрөг хүчний лидерүүдийн гэрт нэгжлэг хийжээ

Оросын сөрөг хүчний лидер Алексей Навальныйн гэрт нэгжлэг хийж байгаа тухай тэрбээр Twitter хуудсандаа мэдээлжээ. “Манай гэрт олон нийтийн үймээний хэргээр нэгжлэг явагдаж байна. Хаалгыг бараг эвдлэх шахав” гэж @navalny бичжээ. “Цагдаагийн тусгай ангийнхан Навалныйн өмгөөлөгч Михаиловыг түүний байрны орцонд

Сирид нэг өдөр 80 гаруй хүн амь үрэгдэв

Засгийн газрын цэрэг ба сөрөг хүчний хоорондын мөргөлдөөний улмаас зөвхөн зургадугаар сарын 9-ны өдөр 80 энгийн иргэн, хүүхэд, эмэгтэйчүүд алагджээ. Сирийн хүний эрхийн Syrian Observatory for Human Rights байгууллагын мэдээгээр 83 хүн амь алдсан байна.  Харин сөрөг хүчин 96 энгийн

Сирид хүүхдүүдийг бамбай болгож байна

Сирийн цэргүүд хүүхдүүдийг бамбай болгон ашиглаж буй талаар НҮБ-ын шинжээчид мэдээлсэн байна. Цэргүүд сөрөг хүчний дайралтын эсрэг хүүхдүүдийг ашиглаж, тэднийг хүчээр танк жолоодуулж буй тухай мэдээлэл иржээ. Сири дэх НҮБ-ын тусгай төлөөлөгч ч иргэний дайны хөлд хүүхдүүд хамгийн ихээр нэрвэгдэж,

Уго Чавес ирэх сонгуульд өрсөлдөнө

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ирэх аравдугаар сарын сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ. Жилийн өмнө хорт хавдар туссан Уго Чавесыг сонгуулийн штабт очиход хэдэн арван мянган дэмжигчид тэнд цугласан байжээ. Бие нь илт сайжирсан Ерөнхийлөгч Уго Чавес дуулж, бүжиглэн дэмжигчдээ хөгжөөсөн бөгөөд

Францын зүүнийхэн эхний шатны сонгуульд ялав

Францын Социалист нам урьдчилсан дүнгээр өөрсдийн холбоотон ногоонтнуудын хамт парламентын сонгуулийн эхний шатанд 40 хувийн санал авлаа. Ерөнхийлөгч асан Николя Саркозийн “Ард түмний хөдөлгөөний нам” (UMP) 35 хувийн санал авчээ. Марин ле Пенийн удирдсан “Үндэсний фронт” гэх үндсэрхэг үзэлтнүүд 14

Компаниудын чансааг гаргалаа

“BMW”, “Sony”, “Walt Disney” компаниуд хэрэглэгчдийн дунд хамгийн их нэр хүндтэй байгаа гэж “Reputation Institute” агентлагийн судалгаа үзүүлжээ. Хэрэглэгчдийн дунд нэр хүндээ хамгийн их алдсан компаниар Японы мотоконцерн “Suzuki”, Ричард Брэнсоны “Virgin Group” ба дампуурч байгаа фотохолдинг “Kodak” зэрэг тодорлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж