Бээжингийн агаарын бохирдол ихэсчээ

 

ДЭМБ-ын зөвлөсөн хэм хэмжээнээс 20 дахин их бичил тоосонцортой өтгөн утаа Бээжинг дахин бүрхлээ.

 

Агаарын бохирдол нь эрүүл мэндэд хортой үзүүлэлтэд хүрч эхлэв. Баасан гаригийн өглөө тоосонцорын хэмжээ нь нэг шоо метрт 500 микрограмм болжээ. Энэ нь агаарын бохирдлын 25 микрограмм

Авлига авснаа хүлээжээ

 

Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу хотын дарга асан Ван Цинлян их хэмжээний авлига авснаа хүлээжээ. Ван Цинлян 17 сая ам.долларын авлига авснаа Наннин хотын дунд шатны ардын шүүхэд хүлээсэн байна. Ван Цинлян 2000-2014 оны хооронд 15 компани болон хувь хүнээс авлига

Япон улс төсвөө 800 тэрбум ам.доллараар батлав

 

Японы ерөнхий сайд Шинзо Абегийн Засгийн газар өнөөдөр /XII.24/ ирэх 2016 оны улсын төсвийг хэлэлцэн баталжээ. Японы ирэх оны улсын төсөв 96.72 их наяд иен буюу ойролцоогоор 800 тэрбум ам.доллар байхаар баталсан байна. Тус улсын өнгөрч буй 2015 оны улсын

Конвенцийн нөхцөлийг дагавал Ходорковскийг шилжүүлж болно гэв

Михаил Ходорковский

Фото: Ирина Калашникова / «Коммерсантъ»

 

ЮКОС компанийн тэргүүн асан Михаил Ходорковскийг Орост шилжүүлэх боломж байгааг Швейцарийн эрх баригчид үгүйсгэсэнгүй. Швейцарийн Хууль зүйн холбооны газрын төлөөлөгч Фолко Галли энэ тухай өгүүлээд, үүнийг хийхэд Москва хэд хэдэн нөхцөлийг биелүүлсэн байх ёстой гэв.

 

Швейцариас

Данийн хунтайжийн хүүг уснаас аварчээ

 

Данийн угсаа залгамжлах хунтайж Фредерикийн 10 настай хүү Кристианыг усанд живэх гэж байхад нь Австралийн эргийн хамгаалагч аварсан байна. Энэ хэрэг Данийн хатан хааны гэр бүлийнхэн Австралийн Алтан эрэг хотод амрахаар очсоны дараа болжээ. Бяцхан хунтайж Кристианыг эргийн орчим усанд

Хойд Солонгосын дипломатч хөөгдөв

 

Хойд Солонгосын нэгэн дипломатч Африкт хирсний эвэр хууль бусаар наймаалсан хэрэг холбогдож хөөгдсөн тухай Өмнөд Африкийн Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна.

 

Орон нутгийн сонинд бичсэнээр Хойд Солонгосын дипломатч Парк Чол Жун гэгчийг өнгөрсөн тавдугаар сард Мозамбикээс баривчилжээ. Хойд Солонгосын Элчин сайдын

Эмнэлэгт гал гарч 25 хүн амь үрэгджээ

 

Саудын Арабын баруун өмнөд хэсгийн Жазан хотын төв эмнэлэгт өнөөдөр /XII.24/ гал гарснаас 25 хүн амь үрэгдэж, 107 хүн гэмтэж түлэгджээ. Гал эмнэлгийн нэгдүгээр давхраас эхлэн гарсан байна. Эмнэлгийн нэгдүгээр давхарт эрчимт эмчилгээ, төрөх тасаг байрладаг аж. Гэмтэж түлэгдсэн хүмүүсийг

Хэт даврагчдын олон байгууламжийг бөмбөгджээ

Фото: mil.ru

 

Сири дэх ОХУ-ын нисэхийн бүлэглэл арванхоёрдугаар сарын 18-23-ны хооронд хэт даврагчдын 1093 байгууламжид агаарын цохилт өгөн хууль бус нефтийн наймааг нь таслах ажиллагааг үргэлжлүүлжээ. Энэ тухай ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков мэдэгджээ.

 

Конашенков хэлснээр, Су-34 бөмбөгч

Япон сэтгүүлч Сирид барьцаалагджээ

Японы чөлөөт сэтгүүлч Жампей Ясуда Сирид барьцаалагдсан болохыг “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас мэдээлж Токиог арга хэмжээ авахыг уриалжээ. Жампей Ясуда өнгөрсөн зун Сирид сураггүй болсон аж.

 

Францад төвтэй олон улсын байгууллагаас мэдээлснээр Жампей Ясудаг барьцаалагчид барьцаа төлөхгүй бол түүнийг

Нарендра Моди ОХУ-д айлчлав

 

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр /XII.23/ ОХУ-д айлчилж байна. Нарендра Моди Москва хотноо хоёр орны уламжлалт лидерүүдийн саммитад оролцохоор очжээ. Уулзалтын үеэр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр орны батлан хамгаалах, цөмийн салбар болон сансар судлалын хамтын ажиллагааг хэлэлцэхээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж