АНУ Афганистаны хэлмэрчдийг хүлээн авч эхэллээ

АНУ Афганистаны хэлмэрчдийг хүлээн авч эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаны хэлмэрчдийг өөрийн улсад шилжүүлэх ажлыг наймдугаар сараас өмнө эхлүүлнэ гэж амласны дагуу өчигдөр эхний байдлаар визний зөвшөөрлөө авсан 200 орчим хүнийг хүлээн авчээ. 2008 оноос хойш Афганистаны хэлмэрч, ар гэрийнхнийг хамарсан нийт 70 мянга орчим

Японд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

Японд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

Япон улс даяар өчигдөр /2021.07.28/ Сovid-19-ийн халдварын 9000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Зөвхөн нийслэл Токио хотод 3177 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр өсөлт

Энэтхэгт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 159 болжээ

Энэтхэгт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 159 болжээ

Энэтхэг улсын баруун эрэг дагуу нутагт өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас эхлэн их хэмжээний аадар бороо орж эхэлсний улмаас голууд үерлэж, хөрсний гулгалт үүссэний улмаас олон хүн амиа алджээ. Үерт өртөж, амиа алдсан хүний тоо өчигдрийн/2021.07.25/ байдлаар 159 болж нэмэгдсэн

Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд очихгүй

Мүн Жэ Ин “Токио 2020”-ийн нээлтэд очихгүй

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Олимпын наадам эхлэх өдөр буюу энэ сарын 23-нд Токиод анх удаа биечлэн уулзахаар төлөвлөөд байсан билээ.

“Токио 2020” олимпийн наадмын нээлтийн үеэр Өмнөд Солонгосын тал Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг оролцуулахдаа Япон улсын Ерөнхий сайдтай нэг цаг орчим үргэлжлэх

Өмнөдийн соёлын нөлөөнд автахгүй байхыг уриалжээ

Өмнөдийн соёлын нөлөөнд автахгүй байхыг уриалжээ

Пёньяны төрийн төв хэвлэл саяхан өмнөд солонгосчуудын хэлдэг албан бус үг хэллэгийг ярихдаа ашиглахгүй байхыг залуу үеийнхэндээ уриалжээ. Түүнчлэн Өмнөдөөс гаралтай хувцаслалт, үс засалтыг даган дуурайж, дуу хөгжмийг нь сонсохгүй байхыг хатуу анхааруулсан байна.

Тус улсад саяхнаас гадаадын соёлын нөлөөнд автахаас

Дипломат ажилтны таагүй үгнээс БНСУ, Японы харилцаа хурцдав

Дипломат ажилтны таагүй үгнээс БНСУ, Японы харилцаа хурцдав

Япон улсын Сөүл дэх Элчин сайдын яамны ажилтан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний талаар таагүй үг хэлсэн нь хоёр улсын харилцааг хурцатгажээ.

Тодруулбал, Сөүл дэх Элчин сайдын яамны дэд сайд Хирохиса Сома өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын “JTBC” телевизэд ярилцлага

Киргизстан улс Афганистанаас нутаг нэгтнүүдээ татан авна

Киргизстан улс Афганистанаас нутаг нэгтнүүдээ татан авна

Киргизстан улсын Гадаад хэргийн яам хөрш Тажикистан улсын Засгийн газарт хандаж, Афганистанаас дүрвэж гарсан киргиз үндэстнүүдийг дамжуулан өнгөрүүлэх хүсэлт тавьжээ. Афганистанаас Тажикистан руу энэ сарын 13-14-ний өдрүүдэд дүрвэж ирсэн киргиз үндэстнүүдийг шилжүүлж авахад туслахыг мөн НҮБ-аас хүссэн байна.
Одоогоор 91 эрэгтэй,

БНСУ: Хятад вакцин тариулсан монгол иргэдийг тусгаарлахгүй

БНСУ: Хятад вакцин тариулсан монгол иргэдийг тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын Засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдийг долдугаар сарын 1-нээс эхлэн тусгаарлалгүйгээр нэвтрүүлэх болсон байна. Ингэхдээ ДЭМБ-аас албан ёсоор зөвшөөрсөн “AstraZeneca”, “Covishield”, “Johnson & Johnson”, “Moderna”, “Pfizer”, “Sinopharm”, “Sinovac” үйлдвэрийн вакцинуудын хос тунг ирэхээсээ доод тал нь хоёр

Казахстан улс Монголын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрөв

Казахстан улс Монголын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрөв

Монгол, Унгар, Тайландын вакцины гэрчилгээтэй иргэдийг Казахстан улс руу нэвтрэхийг зөвшөөрсөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Уг журам Баасан гаригаас /2021.06.11/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.
Дээрх журмаар зөвшөөрөгдсөн вакцины гэрчилгээ, паспорт, тодорхойлолт бүхий Унгар, Тайланд, Монгол Улсын иргэдийг Казахстаны нутаг

Өмнөд Солонгост хуучны барилга нурж, 9 хүн амь үрэгдэв

Өмнөд Солонгост хуучны барилга нурж, 9 хүн амь үрэгдэв

Өмнөд Солонгосын Гванжу хотод өчигдөр /2021.06.09/ буулгахаар бэлдэж байсан таван давхар хуучин барилга гэнэт нурж, есөн хүн дарагдаж амиа алдсан байна. Мөн найман хүн гэмтэж бэртжээ.
Тухайн барилгын ойролцоо зогсоолд зогсч байсан автобус дарагдсан бөгөөд автобусад 17 зорчигч явж байжээ.
Уг барилгаас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж