АН: “Орано майнинг” компанитай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов

АН: “Орано майнинг” компанитай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов

АН: “Орано майнинг” компанитай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.12.25/ ээлжит бусаар хуралдаж, Франц улсын “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар мэдээлэл сонсчээ.

Уг төслийн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албаны хүмүүс танилцуулж бүлгийн гишүүдийн асуултад хариулт өгчээ.

Франц улсын “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Иймээс тун удахгүй дээрх төсөл УИХ-аар хэлэлцэгдэнэ гэсэн үг.

УИХ төслийг дэмжин, баталсан тохиолдолд тус компани ураны олборлолт хийх боломжтой болох юм. Ингэхдээ “Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлнэ. Ураныг уусган баяжуулах технологиор олборлохоор төлөвлөсөн.

Уурхай нь 2028 оноос ашиглалтад орохоор төлөвлөгдсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 31 минутын өмнө 103.212.117.239

Францын шүүх ураны төслийн компанийг монголчуудад авилга өгсөн гэж мэдэгдсэн. Компани нь ч үүнийгээ хүлээсэн тухай мэдээ гарсан. Манай ямар албан тушаалтан энэ авилгыг авсныг мэдсэний дараа энэ гэрээгээ батлахгүй бол сүүлд нь энэ гэрээнд оролцсон хүмүүс нь авилга авсан нь ил болоод бөөн асуудал үүсэх вий дээ.Нөгөө Баяр, Баярцогт нар шиг гэрээ байгуулах үед баярлацгаагаад, дараа нь аавын хаалга татах вий.Үүнийг сайтар мухарлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.169.91

Энэ гэрээгээ алдаагүй түргэн байгуулах ёстой. Ард түмэн та нарыг бтдний өмнөөс шийд гээд сонгочихсон. Одоо элдэв орон нутгийн танхайчуудаас айгаад алцагнаад байх хэрэггүй. Зоригтой шийдээд явах нь зөвөө.

Avatar

Хуцаа 2024-12-25 202.9.46.104

Говийн нутаг шар нунтаганд живэх байхаа

Avatar

ёстой л үнэн дээ 2024-12-25 66.181.189.96

Франууд афиракийн ураныг олон жил цөлмөснөөр иргэд нь газар нутаг там болгосон тул тэд хөөж явуулсан. Бид яахаарааАфирак шиг хүнээ,газар нутгаан хордуулж байж ойлгох ёстой гэж. Учирлаа? Монголын ард түмэн Францад сохор зоосны ч өргүй атлаа газар шороог ч дүүрч гэхэд хүн зоныхоо эрүүл мэндээр дэнчин тавьж хүслийг нь биелэх ёстой гэж Ням-Осорын эрх шар банди талбай дээр цулгасан иргэдийхээ өмнө гарч ирээд хариулна уу?

Avatar

yag l unendee 2024-12-25 66.181.189.96

Баялгаан ухаж боловсруулалгүй зараад хөгжсөн бас баяжсан улс гэж нэгээн ч байдаггүй гэх юм билээ, Заавал энд тэндгүй ухаж газраа сэглэх ямар шаадлага байна . Одоо ухаж байгаа уурхайнуудынхаа ашгий хулгайлалгүй шиг хуримтуулж цахилгаан станц барихаа бодооч ээ. Монголын ард түмэнд францад өргүй ээ. Яахаараа тэднийг дутууг газар нутгаан,хүн ардаа хордуулан байж нөхө х ёстой гэж? Өртөй бол Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ 2 л далчигнаж гүйж очиод тавьсан өр байж таараа энэ- 2 нөхөр төлнө биз

Avatar

Нэргүй 2024-12-25 43.242.242.59

Одоо бүтээн байгуулалт хийж нүүрс, уранаа ахиухан олборлож үнэд хүгье. Удахгүй эдгээр түүхий эд маань ач холбогдолгүй бусад орон худалдаж авахгүй байж мэдэхээр байна

Avatar

Саак 2024-12-25 66.181.184.96

Дэмжиж байна.

Avatar

Өвгөн 2024-12-25 192.82.65.103

уухай уухай уухай дэмжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж