Маскт нууц мэдээлэлд нэвтрэх зөвшөөрөл олгохгүй

Маскт нууц мэдээлэлд нэвтрэх зөвшөөрөл олгохгүй

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Маскт нууц мэдээлэлд нэвтрэх зөвшөөрөл олгохгүй

"SpaceX"-ын хуульчид компанийн нууцын зэрэглэлтэй мэдээлэлд нэвтрэх зөвшөөрлийг Элон Маскт олгохгүй байж магадгүй. Тус компанийн 400 орчим ажилтанд ийм зөвшөөрөл байдаг ч гэлээ Маскт боломж олдохгүй бололтой.

Аюулгүй байдлын зөвшөөрөл гэх албан ёсны нэршилтэй энэхүү зөвшөөрөл нь аливаа байгууллагын дотоод нууц мэдээлэл, эмзэг байгууламж, аюулгүй байдлын системд нэвтрэх боломжийг хүмүүст олгодог засгийн газрын зөвшөөрөл юм. Энэ нь тухайн хүнийг найдвартайд тооцож, үндэсний эрх ашигт аюул учруулахгүй гэдгийг баталгаажуулж буй зөвшөөрөл болно.

Оросын ерөнхийлөгч Путин тэргүүтэй гадаадынхантай байнга харилцдаг, хар тамхи хэрэглэдэг гэх цуурхалд өртдөг зэрэг шалтгаанаас нь болоод Элон Маскт энэ зөвшөөрлийг олгоход эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс засгийн газраас Элон Маскт зөвшөөрөл авч өгөх гэж оролдохгүй байхыг "SpaceX"-ийн хуульчид компанийн удирдлагуудад зөвлөжээ.

Засгийн газрын аюулгүй байдлын зөвшөөрөлгүй бол Маск өөрийн "Starshield" нэртэй тагнуулын хиймэл дагуулын хөтөлбөрийн талаарх тодорхой мэдээлэлд хандах боломжгүй. "Wall Street Journal"-д мэдээлснээр Маск холбогдох ажил хийгдэж буй ихэнх байгууламжид орох хориотой байдаг.

Маск одоогоор "маш нууц" зэрэглэлтэй аюулгүй байдлын зөвшөөрөл эзэмшиж байна. Энэ нь түүнд үндэсний аюулгүй байдлын зарим нууцад нэвтрэх боломжийг түүнд олгодог. Нууц хөтөлбөрүүд дээр ажилладаг ажилтнуудад илүү өргөн хүрээний бүрэн зөвшөөрөл шаардагддаг. Маск илүү өндөр түвшний зөвшөөрөл хүссэнээр одоо байгаа "маш нууц" зөвшөөрлөө ч алдах эрсдэлтэй.

Гэтэл Маск АНУ-ын Засгийн газрын үр ашгийн хэлтсийг удирдахаар томилогдсон учир дээрх асуудал улам дэвэрч магадгүй юм. Ийм нэр хүндтэй албан тушаалд томилогдсон учир тэрбээр маш нууц мэдээлэлтэй хүссэн хүсээгүй удахгүй танилцах болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.181.186

Шизо маск оросод төрсөн оросын иргэн байсан бол,,,,,өдийд украинд хулгай аллагахийж яваад хоёр хөл өрөөсөн нүдээ алдсан согтуу бомжи,,,москвагын метронд гуйлга гуйж хэвтэх байлаа,,,,,,америк талх идэж өссөн,,,,,азтай сперматзоид юмшүүдээ,,,,

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.74

Маск Харвард төгссөн олон хүн надаас хоол иддэг гэж хэлж харвардыг доош хийж байсан америкийн ганц эрүүл ухаантай хүн дээ. Галзуу хүнээс галзуу хн олон уу эрүүл хүн олон уу гэхэд галзуу хүн олон гэсэн шиг одоо галзуу олон хүн нийлж эрүүл цөөнхөө хавчидаг цаг үе ирж дээ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 203.98.77.114

Юм гэж ийм нарийн, гэтэл манайхан болон Орост бол хэн хамгийн мөнгөтэй нь хамаг нууцыг мэдээд удирдаад байж байдаг,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж