Д.Амарбаясгалан ченжүүд рүү дайрсан зурвасаа устгав

Хуучирсан мэдээ: 2024.03.12-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан ченжүүд рүү дайрсан зурвасаа устгав

Д.Амарбаясгалан ченжүүд рүү дайрсан зурвасаа устгав

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан татвар төлөгчдийн төлсөн төсвөөс үзүүлж буй тусламжаа өөрсдөө хүргэж өгч байгаа аятай аяглаж, малчдаар дайлуулж, цайлуулж, тэр ч бүү хэл Оросын хуучирсан техникийг асааж буй гарьдаар хүртэл шоудаад амжсан. Хувиараа өгч байгаа аятай машин техник хүргэж өгч байгаа зургаа хүртэл оруулсан. Харин сүүлийн үед бизнесийнхэнтэй цахимаар "мэтгэлцэж" байна.

Гурил үйлдвэрлэгчид бодит ханшаар зарахгүй байгаа учраас Засгийн газрын зүгээр гурил, будааны импортын гаалийн татварыг тэглэх болсон талаар тэрбээр жиргэж байсан. Өчигдөр европын орнуудад зарагдаж буй гурилын үнэтэй дотоодыг харьцуулж, шулж байгаа талаар мэдээлэл хийсэн залуусын ард МАН биш гэхэд Д.Амарбаясгалан байна гэж хардах хэмжээнд ижил төстэй байр сууриа тэрбээр илэрхийлж байна.

Харин махны үнэ өндөр байгаа нь зах зээлийн жам ёсоороо явах ёстой салбарт төр оролцож, нөөцийн  мах бэлтгүүлэхэд зориулсан бага хүүтэй зээл олгож буйд бус ченжүүдээс болж байгаа тухай дараас зурвасыг "Х" орчинд оруулсан юм. Түүний энэхүү зурвасыг үгүйсгэсэн иргэд ченжид бус төрийн зохицуулалтад асуудал байгааг анхааруулж, нөөцийн мах бэлтгэх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийн танил талдаа бага хүүтэй зээл олгож, монополь бий болгохоо зогсоох ёстойг сургамжилсан юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэмүү өртөг, тээврийн зардал, түүнд зарцуулж буй хөлс, хүч нэмэгдэж гэмээн хэрэглэгчдийн гар дээр очиж буй үнэ тогтдог гэдгийг тооцолгүйгээр сэтгэл хөөрлөөрөө ийнхүү бичсэнээ ойлгосон уу эсвэл өөрийнхөө үнэн нүүр царайг нуухыг хүссэн үү, бүү мэд. Ямартай өөрийнхөө бичсэн постыг устгажээ. Үүнээс өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун малчдын махыг маш хямд үнээр авч буй тухайгаа бичсэн зурвас цахим орчинд тарж, иргэдийн бухимдалыг барсан учраас "Хуурамч хаяг" гэх тайлбарыг хэлсэн билээ.

Сонгууль ойртож, сонгогчдын дэмжлэгийг авар гэсэн улстөрчид тэдний амьдралыг ойлгодог хүн болж бурууг бусдад үүрүүлэх гэхдээ өөрсдөө ийнхүү хөглөж явна. Цаашид ч энэхүү үйлдэл бишгүй гарах нь дамжиггүй юм.  Гол нь, жоомоо устгах гээд байшингаа шатаав гэгчээр тэдний ярьж буйд шууд итгэхээсээ илүүтэй эргэцүүлж, хардсан байр сууриас хандах нь чухал болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж