УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2023.12.13/ хуралдаж, инфляцын нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн хэрэгжилтийн талаарх төв банкны мэдээллийг сонслоо.
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкуудын хувьцааны ханш унасан цаад шалтгаан юу байсныг судалсан эсэх талаар тодруулсан юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
Банкуудын хувьцааны үнэ унасан шалтгааныг Монголбанкны зүгээс дараах шалтгаантай гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Монголын хөрөнгийн бирж жижигхэн. Дахиад хувьцааг нь авах хөрөнгө оруулагч гарч ирэхгүй байна. IPO хийхэд хоёр төрлийн хөрөнгө оруулагч орж ирж хувьцаа авдаг. Нэг нь удаан хугацаанд стратегийн хөрөнгө оруулагч болоод банкны хувь эзэмшил аваад явах, үнэ өссөн дүнгээр ашиг олдог. Нэг хэсэг нь ороод дамлаад гараад явдаг. Гарч явж байгаа хувьцаа эзэмшигч үнээ буулгаад зараад явж байгаа.
Мөн нэг том шалтгаан нь таван том банк зэрэг шахам IPO хийсэн. Эхний банкны хувьцааг авчихаад зараад, дараагийн банкны хувьцаанд оруулна гэсэн хүнд хугацаа нь ойр байсан учраас түвэгтэй болж, түрүүлж хувьцаа гаргасан банкны хувьцааны ханш түлхүү унасан.
Өөр нэг шалтгаан нь Монголын хөрөнгийн бирж бага. 470 тэрбум төгрөгөөр хувьцаагаа босгоод таван банкны актив хөрөнгө нийт хөрөнгийн захын үнэлгээ болоод ороод ирэхээр хөрөнгийн зах өөрөө гурав дахин өссөн. Банкны IPO гарснаас хойш ийм том өсөлтүүд нь зогсож эхэлсэн. Тэр утгаараа гадаадын хөрөнгийн бирж рүү давхар гарах нь зөв байх болов уу гэж ярьж, Хонконг, Токиогийн хөрөнгийн бирж рүү IPO гаргах ажил зохион байгуулах гэж байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2023-12-13 202.9.40.34
хасын ханш бүүр байхгүй анх гаргасан .677 төгрөгдөө нэгч удаа хүрсэнгү байнга унаж бн баахан л шатаж бншдээ энэ цэвэр төрийн оролцоотой луйвар биш үү бүүр гайхаад л бн
иргэн 2023-12-13 139.5.218.195
гадны хөрөнгө оруулалттай банк орж ирэх боломжийг дотоодын банкууд үргэлж хаасаар ирсэн, уг нь гадаад банк орж ирсэн бол банкны үйлчилгээний шинэ соёлыг бий болгох байсан, монголд зөвхөн миний дэлгүүр номин хоёр байсан бол гаднаас и-март, CU, GS25 орж ирснээр өрсөлдөөн ширүүсч дэлгүүрүүдийн үйлчилгээний стандарт сайжирсан, урьд өмнө дэлгүүрт ороод нойльд оръё гэхэд оруулдаггүй байсан, одоо нойль нь бүгдэд нээлттэй, гадны банк орж ирсэн бол бас ийм үзэгдэл бий болох байсан болов уу.
Нэргүй 2023-12-13 119.17.239.234
Нэгж хувьцааны үнэлгээ хэт өндөр үнээр тогтоосон шүү дээ, Голомт гэхэд 1280 төг мэдээж энэ үнэ хөөстэй бодит байдал 600 төг шүү дээ, цаашид улам унана.?
Нэргүй 2023-12-13 202.126.89.198
Ezen bolon xamaaraltai etgeed ni 20 xurtel xuvi xuvitsaa ezemshine busad xuvitsaagaa zarna gej uzej baigaa shuu.
Zochin 2023-12-13 202.21.111.170
Монголбанк нь чадвар муутай Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд нь амьдрал мэдэхгүй намын даалгавраар хуулиа батладаг нь энэхүү тайлбараас харагдав. Судалгаа, тооцоо муу байснаас үүдэн банкнуудын IPO нь бүтэлгүйтэж эхэлэв.
Нэргүй 2023-12-13 139.5.219.122
Хулгай луйвараар дүүрэн хувь хүний банкыг нь Токиод тоож л гэнэ дээ
Зочин 2023-12-13 66.181.191.26
Гахх гахх, нийт ассет-н хэдхэн хувийг нь эзлэх шүлс шиг хувьцааг нь гадны хувьцааны дилерүүд тоож авлаа юу