УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нүүрсний" гэх хэрэгт холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Сонсголын гурав дахь өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгыг сонсож байгаа юм. Энэ хүрээнд 87 гэрчийг дуудсан байна. Тухайлбал,
- “Ти ти жи ви си өү” ХХК;
- Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн 13000 тууш метр ажлыг хийж гүйцэтгэх /Эрдэнэдрийлэнг ХХК/;
- Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах;
- Автогрейдер (CAT14M) дүйцэхүйц худалдан авах /Барловорлд монголиа ХХК/;
- Micromine эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх, 2018 оны update хийх;
- Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх Багц 1 Уулсын ажил, өрөмдлөг тэсэлгээ /Хишигарвин индустрал ХХК, Олборлолт ХХК/;
- Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх /Чин хутаг өндөр ХХК шалгарсан/ 2019;
- Цанхын баруун уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах /“Мултипак” ХХК/-ийн төлөөллийг оролцуулж байна. Өнөөдрийн хуралдаанд нүүрсний гэх хэрэгт холбогдон хоригдож буй Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр дуудсан. Гэвч Б.Ганхуяг сонсголд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Тэгвэл тэрбээр оролцох хүсэлтэй байсан ч оролцуулахгүй байгаа талаар өөрийн ах,эгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн юм.
Түүний хүсэлтийг ах болон эгч нь Хууль зүйн сайд, түр хорооны дарга Б.Энхбаярт уншиж танилцуулав. Энэ үеэр түүний ах "Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг холбогдох газруудад хүргүүлсэн. Гэтэл энэ хүсэлт өнөөдрийг хүртэл биелэгдсэнгүй. Түүний шүүгдэж байгаа хэрэгт нүүрстэй холбоотой нэг ч хэрэг байхгүй. Дандаа аж ахуйн шинжтэй аар саар асуудлууд бий. Энэ хүнийг яагаад нүүрсний сонсголд оролцуулахгүй байна вэ гэдгийг тодотгож байсан юм.
Б.Ганхуяг БЗД-ийн анхан шатны шүүх дээр таны шийдвэрийг хүлээгээд сууж байгаа гэдгийг дахин тодотгоод түүний эгч хүсэлтийг танилцууллаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, УИХ-ын ажлын хэсгийн дарга Б.Энхбаяр танаа. Б.Ганхуяг миний бие таны явуулж байгаа нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг гэрчээр дуудаагүй байгаа тул би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг хангаж өгнө үү. Би одоо БЗД-ийн дүүргийн анхан шатны шүүх дээр таны хариуг хүлээгээд сууж байна" гэжээ.
Үүний хариуд Түр хорооны дарга Б.Энхбаяр "Арваннэгдүгээр сарын 27-нд түр хороо хуралдаж, эхний сонсголд гэрчээр дуудах 178 хүний нэрийг тогтоолоор баталсан. Үүний дунд Б.Ганхуяг бий. Уг тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг нь үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан. Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд хэн ч байсан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглодог. Шүүхийн шийдвэрийг бид хүчингүй болгож өөрчилж чадахгүй. Тиймээс шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн хариу ирсэн" гэв.
уншигч 2023-12-06 66.181.169.116
энэ нь тэгээд ороод үнэнигхэлж чадах юмуу юу л бол худлаа даа
Нэргүй 2023-12-06 139.5.217.212
Ардын Нам нүүрс хулгайлж сонгуулиа санхүүжүүлсэн юм биш үү
Нэргүй 2023-12-06 202.72.245.121
Оролцуулаач ээ. Та нарын махны машин их эрчимтэй ажиллаж байна шүү. Үнэн гээч зүйлээс ямар аймаар айж байна аа
Зочин 2023-12-06 66.181.182.250
Хэн нь амьсгаадаж байгаа болдоо. Нийгмийн өмнө хэрүүл хийж мэлзэж, хуулийнхныг буруутган дайрах арга Үүний өмнөх сонсголоор улаан гүжрээр дайрч байсан шүү
Зочин 2023-12-06 202.9.47.46
Дарга нарын паян дэлгэгдэх гээд амьсгаадаад байгаа юм биш үү.
Бат инженер 2023-12-06 202.9.41.30
Б. Энхбаяр худлаа ярьж байна. Ганхуяг шүүхээс ял аваагүй зөвхөн сэжигдэн төдий байгаа биз дээ. Тэгвэл иргэний хувьд олон нийтэд ярих юмаа ярих эрхтэй байх аа.
Зочин 2023-12-06 66.181.182.250
Шүүхийн шийдвэрээр таслан сэргийлэх арга хэмжээ авч шоронд байгаа
Хууль зүйн сайд оролцуулах тогтоолд гарын үсэг зурахдаа боломжийг олж харсан байх 2023-12-06 139.5.219.75
Монгол улсын нэрийн өмнөөс ялтан болоогүй хамаралтай хэргийнхээ талаар Үгээ хэлэх эрх чөлөөг гарыг гавлаж цагдаагаар мануулаад эдлүүлэхэд яагаад боохгүй гэж.УИХ сонсгол явуулах түр хороо Монгол улсын хууль зүйн сайд хууль эрхийн актууд хүний эрхийг олон талаас эрэгцүүлэн тооцож гишүүдтэй зөвөлдөж оролцуулж болох тогтоолд гарын үсэг зурсан болов уу
Нэргүй 2023-12-06 59.153.113.146
за хулгайч минь цагдаадаа наад үлгэрээ ярь…
Нэргүй 2023-12-06 66.181.179.221
Энэ хүн асар их мөнгө идсэн гээд л байсан одор бааж шээсэн гээд амралтанд байгаа юу
Нэргүй 2023-12-06 202.21.127.136
Харах царайны хөгийн хачин халтар юм л байсан. Хөөрхий буруу аргаар будаа тээж л сайхан амьдарч байж дээ чааваас.
Нэргүй 2023-12-06 103.212.118.21
Шүүх дээрээ л очиж юмаа ярь л даа. Шүүх хурлаа хойшлуулаад суугаад байгааг нь ойлгохгүй байгааш дээ. Хаана юм ярих гээд зүтгээд байдаг. Хаана болохоор ярихгүй зугатаад байдгийн. Ялтан хаана юм ярьж болох уу, хаана болохгүй вэ гээд бас хэмжээ хязгаар байх байлгүй дээ.
Нэргүй 2023-12-06 103.80.211.42
MAH nii bulaig delgegdeh geed orolcuulahgui Ganhuygiig
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Шууд компаний түвшинд хянаад орхивол доод шатандаа хүн хэлмэгдүүлэх магадлалтай шүү. 2023-12-06 103.212.116.155
Нүүрсний хулгай гэж нэр аваад байгаа асуудлыг шийдэхийн тулд хянах процесс дээд шатнаас нь эхлээд доод шат руугаа явбал ононо 1/ҮАБЗ, 2/ ЗГ, 3/ КОМПАНИ гэсэн дарааллаар авч үзнэ.1/ҮАБЗ ямар асуудлаар ямар шийдвэр гаргасан юм? 2/ЗГ ямар асуудлаар ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу, ямар асуудлаар бие дааж ямар шийдвэр гаргасан юм? 3/Компани ҮАБЗ, ЗГ-ын шийдвэрийн дагуу, эсхүл ямар асуудлаар өөрөө ямар шийдвэр гаргасан юм? Ингэж зааглаж үзвэл бүх зүйл тодорхой болж, хариуцлага хүлээх эзэн тодроно.
Зочин 2023-12-06 202.131.227.181
Ганхуягыг оролцуулахгүйгээр нүүрсний сонсгол явна гэж ямар балдууш нь байхав дэ
Нэргүй 2023-12-06 66.181.160.7
энэ ганхуяг бандийг тэр ах эгч ар гэртэйн ялын өгөөд бүгдийн ачуул даварсан гэр бүлээрээ бузар булай хүний оронцог сүг баасны хар бүгд тонилцгоо хүний нүүр харж чадахаа байсан шуналт цэвдэг гэр бүлэнцэр энэ лларар шоронд амьтан болох биз арчаагүй шээс
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2023-12-06 103.212.116.155
ХӨГЖЛИЙН БАНК Ч ЯЛГААГҮЙ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙН АСУУДАЛ Ч ЯЛГААГҮЙ ШИЙДВЭР ГАРГАСАН, ГАРГАСАН ШИЙДВЭРИЙНХЭЭ БИЕЛЭЛТИЙГ ХЯНАХ, ХАНГУУЛАХ ҮҮРЭГТЭЙ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД НЬ СУГАРЧ ҮЛДЭЭД, дунд, доод шатны хүмүүс нь гэмтэн болоод өнгөрч болохгүй гэдгийг би байнга сануулаад байгаа.Социализмын үед яг ийм үзэгдэл болж байсныг би биеэр туулсан учир хэлээд байгаа юм шүү дээ.
зочин 2023-12-06 103.57.93.244
Ноцтой юм ярих учир оролцуулахгүй
Зочин 2023-12-06 66.181.185.227
Монголын шүүх монгол иргэдиыг монгол улсыг үнэхээр там болгож тамлаж бна дөа