Боловсролын шинэ сэргэлтийн хүрээнд Боловсролын багц хуулийг хүлээж авах ёслолыг өнөөдөр /2023.08.25/ салбар яам болон Засгийн газраас зохион байгуулж буй. Энэ үеэр салбарын сайд Л.Энх-Амгалан "Монголын боловсрол сэргэж, монгол сэрэх цаг ирлээ" гэдгийг онцолсон юм.
Тэрбээр, Боловсролын багц хуулийг баталсан түүхэн үйл явцын гэрч болж байгаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагууд, Элчин сайдууд, багш мэргэжилтнүүддээ талархаж байгаагаа илэрхийлж байна.
Боловсролын сэргэлтийн хүрээнд үндсэн зургаан шинэчлэлт хийнэ. Шинэчлэлтийн талаар танилцуулахын өмнө үндэстнийг устгахад цөмийн бөмбөг, холын зайн пуужин хэрэггүй. Зөвхөн боловсролынх нь чанарыг бууруулж, оюутнуудыг нь шалгалтаа хуулахыг нь зөвшөөрөхөд л хангалттай. Ийм эмч нарын гарт өвчтөнүүд нь амиа алдаж, инженерүүдийн босгосон барилга нь нурж, эдийн засагчдын гараас мөнгө нь урсан алга болдог. Ийм шүүгчдийн гараар шударга ёс сарниж алга болж, хууль батлагчдын гараар удирдлага замхран одно хэмээх Нельсон Манделлагийн үгийг хэлэхийг хүсч байна.
Бид их азтай хүмүүс. Боловсролын тухай багц хуулийг эх барьж авна гэдэг хүн бүхэнд тохиохгүй түүхэн мөч.
Хоёр жилийн өмнө Монголд шинэ цагийн боловсрол үүссэний 100 жилийн ой болж байсан. Тухайн үед өнгөрсөн болоод одоо цагийг дүгнэж, ирээдүйд Монгол Улсад боловсролын ямар тогтолцоо, систем хэрэгтэй вэ гэдгийг төсөөлж мөрөөдөж байлаа. Харин өнөөдөр шинэ цагийн эхлэлийг багц хууль эрх зүйн орчинтой бүрдүүлэх гэж байна. Тиймээс Монголын боловсрол энэ хичээлийн жилээс сэргэж байна" гэсэн юм.
Холбоотой мэдээ