Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ ээлжит хуралдаанаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.04-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ ээлжит хуралдаанаа хийлээ

2020 оны есдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар дүүргийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан зохион байгуулсан “Архигүй орчин” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй орчин бүтээцгээе” олон нийтийн нээлтэй хэлэлцүүлгийн үр дүн, цаашид авах арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэсэн.

2020 оны наймдугаар сарын 1-нээс 30-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 37 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг дүүргийн бүх хороонд зохион байгуулснаас 1828 иргэн биеэр оролцож, 17100 иргэн бичгээр санал хүсэлтээ өгсөн байна.

Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга Б.Цэрэн удирдан явуулж иргэдийн дунд асуумж бүхий санал асуулга дэвшүүлснээс

  • 94% нь 22 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахгүй байхыг дэмжинэ.
  • 71% нь согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг нэмэхийг дэмжинэ.
  • 84% нь долоо хоног бүрийн аль нэг өдрийг архигүй өдөр болгохыг дэмжинэ.
  • 92%нь архины хор уршиг, хөнөөлийн талаар ЕБС-ийн сургалтын программын төлөвлөгөөнд оруулахыг дэмжихээ илэрхийлсэн байна.

Уг хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар Зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж 100%-ийн саналаар дэмжиж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж