
Монгол хөөмийг БНХАУ нэр дээрээ ЮНЕСКО-д бүртгүүлснийг гишүүд манай талын анзааргагүй, хайнгаас болсон хэмээж байв. Гэвч хил залгаа, нэг угсааны хүмүүс тархан суурьшсан орнууд өөр өөрийн нэр дээр соёлын өвийг бүртгүүлж болох талаар ЮНЕСКО-гоос мэдэгдэж байжээ. Д.Арвин гишүүн ЮНЕСКО-д захидал илгээж соёлын өвийг бүртгэхдээ болгоомжтой хандах, үүнээс болж улс орнуудын хооронд зөрчил үүсгэж болох талаар санал тавихыг сайд Ё.Отгонбаярт хэлж байлаа. Зөрчил нь зэвсэгт мөргөлдөөнд ч хүргэж байсан жишээ бий аж. Манай талаас захидал илгээж ЮНЕСКО-гийн даргатай ч биечлэн уулзаж ярилцсан талаараа сайд хэллээ.
Д.ОЮУН