Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр /2025.01.17/ талууд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд түүхэнд ач холбогдолтой энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ “Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслийг ийнхүү амжилттай гараанаас хөдөлгөлөө” хэмээн онцлов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Эрхэм хүндэт монголчуудаа аа, эрхэм олон