Тариалан эрхлэгчдийн ургацаа худалдан борлуулдаг оргил үе нь жил бүрийн есдүгээр сар. Энэ үед л монгол хөрсөнд тарьж ургуулсан шим тэжээл өндөр жимс, хүнсний ногоог иргэд гараас гарт авах боломж бүрддэг. Түүний гүүр нь “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн. Энэхүү өргөн хүрээнд болж буй үзэсгэлэнгийн сүүлийн өдөр өнөөдөр /2024.09.29/ тохиож байнө.
Тус үзэсгэлэнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, өрхийн тариаланч, хоршоо, хүнсний үндэсний