Оросоос зугатаад нүүж чадах уу?!

Оросоос зугатаад нүүж чадах уу?!

Оросоос зугатаад нүүж чадах уу?!

ОХУ-ын төрийн Думын дарга В.Володиныг Монголд ирэх үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг зарим иргэд сошиалд уриалжээ. Ардчилсан улсын хувьд  иргэд үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар хамгаалагдсан. Өмнө нь, 2014 онд Хятадын удирдагч Ши Жиньпин Монголд айлчлах үеэр Х.Баттулга парламентын гишүүн байхдаа эсэргүүцлээ илэрхийлж, Н.Түвшинбаяртай хамт гүйж байгаа баримтат зураг байдаг.

Гэвчиг Монгол газарзүйн байршлын хувьд “хориг”-той улс. Хоёр том гүрний, хоёулаа авторитори дэглэмтэй улсын дунд оршдог далайд гарцгүй жижиг улсын зовлон их. Экспорт, импорт нь Хятадаас, эрчим хүч, шатахуун нь Оросоос шууд хараат жижиг улс “хөлийнхөө хэрээр” хөлөө жийхээс өөр аргагүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хавар ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр Төрийн Думын дарга В.Володиныг урьсан бөгөөд тэрбээр энэ сарын 23-26-ны хооронд Монгол албан ёсны айлчлал хийх тов зарлагджээ.

Олон нийтийн зүгээс Оросын парламентын дарга В.Володиныг эсэргүүцэж болох ч эрх баригчдын хувьд аливаа улсын элчийг хөөж явуулах нь дипломат бодлогодоо ч, хөршийн харилцаандаа ч харш. Монгол Улс гадаад харилцаандаа төвийг сахисан, олон тулгуурт  бодлого хэрэгжүүлдэг.

Аль ч улсын элч төлөөлөгч улс орны эрх ашгийг нэгд тавьдаг. Монгол Улс ялгаагүй эх орныхоо эрх ашгийг илүүд тавих ёстой. В.Володины айлчлал энэхүү бодлогын хүрээнээс хазайхгүй нь ойлгомжтой. Энэ нь хөршийн дарга ирлээ гээд хөл алдах эсвэл хөсрий царайлаад угтах ёсгүй гэсэн үг. Монгол Улсын эрх ашиг бол нь  хоёр хөрштэйгөө эвтэй, гуравдагч орнуудтай нээлттэй харилцах юм. Авторитори дэглэмтэй, дайн байлдаантай, үймээн самуунтай гээд монголчууд бид газар нутгаа үүрээд явах боломжгүй. Дайн мөнхөд үргэлжлэхгүй ч Монгол, Орос хоёр мөнхөд хөршилнө.

Сүүлийн жилүүдэд Монголын гадаад харилцаа шинээр сэргэж, дэлхийн геополитикийн тавцан дээр  улс төр, шашны хувьд бид энх тайвны БЭЛГЭ ТЭМДЭГ болж харагдаж, үнэлэгдэх болсон билээ.

Гүюг хааныг хаан ширээнд залах ёслолоос 777 жилийн дараа Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн , Пап Францис Их Монгол улсын гал голомтод зочлон ирсэн бол түүний өмнө Польш, Франц, Киргизийн удирдагчид Монголд морилон саатсан нь олон тулгуурт гадаад бодлогын үр дүн.

Их гүрнүүдийн сөргөлдөөн, зөрчил дунд Монгол Улс ардчилал, аюулгүй байдлаа хамгаалж үлдэх арга тактик нь Орос, Хятадтай эн тэнцүү, гуравдагч орнуудтай эн дүйцэхүйц харилцах юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны  хоёр нь болох нэг нь эдийн засгаараа дэлхийд хоёрт ордог, нөгөө нь цөмийн зэвсгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг, авторитори дэглэмтэй Орос, Хятадын дунд  оршдог нь бидний эрсдэл боловч, нөгөө талаасаа царь, хуанди хоёр Монголын асар, басар нь болж байдаг.  Тиймээс аль нэгийг нь “ах” гэж өргөмжилж, аль нэгийг нь ад шоо үзэлгүйгээр энэ тэнцүү харилцах нь Монголын аюулгүй байдал болоод ардчиллын баталгаа юм.

Ромын Пап, Эммануэл Макрон, Анджэй Дудатай эн дүйцэхүйц зочин биш байж болно. Гэсэн ч Эзэн Чингис хаанаас эхлэлтэй төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээх, улсынхаа амар амгаланг цогцлоох нь хэдэн зуунаас өвлөгдөж ирсэн гадаад харилцааны бодлого. Гадаад харилцаа, дотоодын амар амгалангаа бодоод ч болтугай В.Володиныг стратегийн түнш орны элчийн хувиар эн дүйцэхүйц хүндэтгэл үзүүлээд буцахаас аргагүй.

Улс төрд мөнхийн найз гэж үгүй байж болох ч улс орны хувьд мөнхийн хөрш гэж бий. Газар нутгаа ачаад нүүдэгсэн бол өмнөөс чулуу шидээд, өшиглөөд явуулчихаж болно гэхсэн. Гэвч бид улсаа ачаад нүүж чадахгүйгээс  хойш Украины төлөө Монголын төр боож үхэж болохгүй юм. Дайны хөлд нэрвэгдсэн Украины зовлон, уй гашууг бид туурга тусгаар улсын хувьд хуваалцах ёстой. Гэлээ гээд Монголын эрх ашиг бол ердөө монголчуудын амар амгалан билээ. Монголчуудын амар амгалан аюулгүй байдал бол эв найрамдал, энх тайван юм. Ромын Пап хүртэл монголчуудад хандаж, аливаа асуудалд Тэнгэр шиг байхыг сануулаад буцсан бус уу.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

Зочин 2023-09-22 66.181.191.11

ЯАХАВ ЯАХАВ.ТИЙМ МЭДЭГДЭЛ ГАРГАЖ БОЛНО. ХАРИН МЭДЭГДЛИЙН ТОЛГОЙД ШАР ХАДНЫ ЭМНЭЛГИЙН ХУРЦЫН ТАСГИЙН ХАЯГИЙГ НЬ ТОМ ҮСГЭЭР ТАВИХ ХЭРЭГТЭЙ..

Avatar

Zochin 2023-09-22 5.180.121.234

UMHII, HUJAAGIIN SHEES ELBEGDORJIIN TROLLUUD UHEJ ,UMHIIRCH BAIHDAA TAARSAN HULGAICH,LUIVARCHIN, ALUURCHID. """News.mn Gej UMHII, UMHIIRSEN HULGAICHUUDIIN SAIT UHAANTAI. YU CH UGUI DELBERCH UHEESEI, UHEH BOLTUGAI.

Avatar

zochin 2023-09-22 202.126.89.169

Uutan nudet manjuudiin zusarch zangaaraa zusardana bichij binzen taslana gehed ain syylee sharvagnuulj ehellee ha ha ha

Avatar

Эх оронч 2023-09-22 202.21.108.28

урж тасчиж чаддаггүй байсан юм. Гэтэл гайт Орос ирснээр ийм болсон. Манайхан хаяа муутай айл гэж ярьдаг. Хойд нутаг Сибир бол оросын үндсэн нутаг биш. Манай нутаг. Түүх байхад гөлөлзөөд энэ нутаг чинь танай оросын язгуурын нутаг, иймээс чи мөнхийн хөрш гэдэг коммунист нялууралалаасаа болих хэрэгтэй. Газар нутгаа үүрээд нүүхгүйгээс хойш гэдэг нэг муухай үг гаргасан. Харин ч Орос эндээс явах ёстой. Дайндаа ялагдах ёстой. Нүгэл нь нүдээрээ гоожих ёстой. Ингэсэн цагт тэр мөнхийн хөрш хэмээх хоосон

Avatar

Эх оронч 2023-09-22 202.21.108.28

"Мөнхийн хөрш" гэдэг худлаа солиоролоор айлгадгаа одоо цаашдаа болих хэрэгтэй. Дэлхий дээр ингэж айдаснаасаа болж "мөнхийн хөрш" хэлдэг ярьдаг газар Монголоос өөр байхгүй. Орос нь газар нутаг дээрэмдэн 1689 оноос манайтай хөрш болсон улс. Хөрш болсон цагаасаа эхлэн манж болон хятадуудтай хамтран Чингис хааны буй болгосон хүчирхэг Монголыг урж тасчин жижиглэн бутаргаж, хүчгүй сул дорой болгох ажлыг маш гарамгай гүйцэтгэсэн. Орос ирээгүй байх үед урд хөрш хятадууд дангаараа хэзээ ч биднийг ингэж у

Avatar

Нэргүй 2023-09-22 103.212.119.125

orosuud uursduu duusaj bhad chini, yu yariad bgaan?!

Avatar

Нэргүй 2023-09-22 103.57.93.117

Эргүүнүүд бензинээ хаалгаад дарваганаж бгаад улсдаа гай болохгүй хэвтэж бхгүй

Avatar

Нэргүй 2023-09-22 103.140.10.200

хувь хүн үзэл бодол оо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ямар чиний Орос биш эргүү юм ярина аа

Avatar

Д........н 2023-09-22 66.181.183.41

хөлийнхөө биш хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэж ярьдаг шиг санах юм. Одоо ч юм болгон утга зүйгээ алддаг болж дээ

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.190.186

Garchigaas exleed teneg yum bichjee. Yaj xariltsax gedgees ix yum xamaarna daa. Xursh mun bish gedegt gol ni bish.

Avatar

Зочин 2023-09-22 66.181.161.210

Ядаж л шатахуунаа өөр улсаас авдаг болъё.

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.191.122

Орос задран мөхтөл хөмхийгөө зуугаад л хүлээж байя,,,нэээг их удахгүйдээ,,,,путины сүүдэр арилсан өдрийн маргааш өглөөнөөс усан цахилгаан станцаа барьж,,,,орхон голыг говьруу урсгажил таараа,,,,

Avatar

Нэргүй 2023-09-22 103.212.116.20

муу алиалагч

Avatar

ЗОЧИН 2023-09-22 202.9.46.33

ОХУ-ын төрийн Думын дарга В.Володиныг Монголд ирэх үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг танай сайт уриалж байгаа юмуу?

Avatar

Логик 2023-09-22 66.181.184.110

Оросын парламентын дарга В.Володин манай УИХ-ын дарга Занданшатарын урилгаар хүрэлцэн ирж байгаа нь харин ч Орос Улс өндөр ач холбогдол өгч төрийн айлчлал хийх гэж байна. Дипломат ёсыг дэлхийд тунхаглаж, үлгэр жишээ үзүүлж байсан монголчуудыг дэлхийд дахин нэг харуулах завшаан юм. Харин зочин ирээд ямар үйлдэл хийхийг харчаад дараа нь сэтгэгдлээ хуваалцья, бид чинь их хүлээцтэй, алсын хараатай ард түмэн шүү.

Avatar

Нэргүй 2023-09-22 193.239.232.102

Монголчууд бид Монгол улсдаа хоёр хөрштэйгээ эвтэй байна, энд тэндэхийн хатгаасанд автдаг алиалагч шиг толгойгүй хүмүүс бид бишээ. Оросыг дайсагнаад байгаа гадны хөлсний этгээдүүд Укр явж Зеленский алиалагчийн цэоэг болсон нь дээрээ.

Avatar

bagsh 2023-09-22 103.57.94.194

Bi B.Battai sanal neg bna.mash zuv bugd evtei yxaantai asyydald xuleetsrei xandajya

Avatar

Нэргүй 2023-09-22 202.126.88.158

бялдууч шаар вэ яадаг

Avatar

Зочин 2023-09-22 66.181.182.154

эх орныхоо эрх ашгийн эсрэг их олон дотоодын дайснуудтай болсон шүү эднийг цэгцлэх ёстой

Avatar

Зочин 2023-09-22 202.55.188.83

МӨНХИЙН ГЭХ ХӨРШ БАЙТУГАЙ МӨНХИЙН ГЭХ ЮУ Ч ЭНЭ ОРЧЛОН ХОРВОО ДЭЭР БАЙДАГГҮЙ ЮМ. МАГАДГҮЙ ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА ЧИНИЙ ТЭР МӨНХИЙН ГЭЭД САНАА АЛДААД БАЙГАА ХӨРШ ЧИНЬ ХЭДЭН ХЭСЭГ БОЛОН БУТРАХ Ч ЮМ БИЛ ҮҮ ХЭН МЭДЛЭЭ. "ВОЛОДИН АХ" ИРЭХЭЭСЭЭ ӨМНӨ БЕНЗИН ТОСНЫХОО "КРАНТАА" ХААЖ БАЙГАА НЬ ЭНЭ АЙЛЧЛАЛЫГ ЗОРИЛГО ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ! ТАНАЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА ЧИНЬ ЦОР ГАНЦ ОРОС УЛС ШҮҮ ГЭСЭН ТЭНЭГ ТУЛГАЛТАА Л ХИЙХ ГЭЖ, МАНАЙД ДАРАМТ ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ Л ИРЖ БАЙГАА БОЛОЛТОЙ!!!

Avatar

Нэргүй 2023-09-22 202.9.41.0

хмм, мөнхийн юм гэж бас байнаа, байна. жишээ нь зарим нэг хүний тэнэглэл бол хэзээ ч өөрчлөгдөхгүй

Avatar

Даваа 2023-09-22 66.181.186.38

ийм нухацтай бичдэг сэтгүүлч олон болоосой, туйлшралгүй ингэж хандах ёстой, хөнгөн хийсвэр нөхдүүд уншаасай,

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.160.120

Бид зугтаж нүүх шаардлагагүй, гагцхүү 2 хөрштэй эв аяыг нь олж, нарийн ухаанаар харилцах л хэрэгтэй!!! Зарим тохиолдолд манай төрийн өндөр албан тушаалтнуудын иргэний зориг нь дутаад бат зогсох асуудал дээр шальчиганаад байдаг!!!

Avatar

Zochin 2023-09-22 47.230.49.24

2 horshteigee ev eyeiig olj nairsag harizaatai baih heregtei. Zelenskii shig showchin uls ornoo yaj suiruulj baigaag har. Toriin hunii diplomat uhaan dutmag. Ukrainii ard tumen hoorhii.

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.183.174

Нүүгээдэх гээгүй шд МАНгаруудаа. Ядаж ингэж аймхай гөлөг шиг битгий бай л даа гээд байгаайн.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Хоржжонтойгоор бодоход бидэнд ашигтай тусаад байгаа юм биш үү 2023-09-22 59.153.115.254

Бид оросуудад ухамсрын 3 шанаа өгсөн.НҮБ-д оросын эсрэг санал өгсөн. Оросын дайсан болоод байгаа Польшид газрын ховор элемент өгнө. Украйнд алсын тусгалын пуужин нийлүүлдэг Францад уранаа өгнө.Бид тусгаар тогтносон улс, хараат бусаар амьдрана гэдгээ харуулсан.Бинзен өгөхгүй бол хотын түгжрэл буурна. Дизель түлш өгөхгүй бол уурхайгаа нинжээ нараар ухуулна.Тариагаа морин машинаар хадаад гараар цайруулна.Биеийн хүчний ажил эрүүл мэндэд хэрэгтэй.Түгжрэлийн, Боомтын сайд нар хэрэггүй болно

Avatar

ойлгомжтой юм байна 2023-09-22 202.70.37.221

ирэхээсээ өмнө мэдрүүлж байгаа царай юм байх даа. сайд нь хүртэл сэвж өгөөд

Avatar

Нэргүй 2023-09-22 139.5.219.132

Үхсэн одоо усан цахилгаан станцаа барьна,нарийн царигийг төмөр зам тавьна,төмөр замаар орос руу ачаа тээвэрлэхгүй,вольфрам,зэсний баяжмалаа хойшоо гаргахгүй гээд хариу хөзрөө дэлгэх хэрэгтэй.Дандаа яаж дальдчиж айж явахын.Бензин түлшээ өөр газраас авах нүх сүвээ нэгмөсөн шийдээд авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.160.120

Манайх бензин шатахуунаа Булангийн орнуудаас авах боломжтой! Гагцхүү тээвэрлэлтийн зардал арай өндөр гарна, гэвч нэг улсын хараат болчихоод байнга дальдчиж айж чичирч байснаас л хамаагүй дээр дээ!!!!

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.160.91

бензэн ээ хаа тогоо тасал тэгээд үхэр монголчууд 7 хонохын харий лаагаа бариад үхэр тэргээ унааа үхэр монголчуудаа хаха

Avatar

z**l orsuud 2023-09-22 172.58.241.117

Za zailaaa s** l***r orsuud tamruugaa tonilj vh!!!

Avatar

Зочин 2023-09-22 202.21.111.91

Хөрш орон Оросын парламентын дарга В.Володин манай УИХ-ын дарга Занданшатарын урилгаар хүрэлцэн ирж байгаа нь өндөр ач холбогдолтой төрийн айлчлал билээ. Улс орны нүүр царайг хэдэн хуурамч эх орончидын хууль бус, зөвшөөрөлгүй жагсаалаар харлуулах эрх хэнд ч байх ёсгүй.

Avatar

зочин 2023-09-22 203.91.115.49

баттулга дараа нь ерөнхийлөгч болчоод ши жин пэнд залбирч мөргөөд байсан нь санаанд орчлоо..тэр володин ирээд баахан дарамталж байгаад буцах байхдаа мөргөж залбираад хэрэггүй биз..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж