ХасБанк ажлын байранд урьж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.21-нд нийтлэгдсэн

ХасБанк ажлын байранд урьж байна

Microsoft компани оффисийн шинэ загварыг компьютерийн гар, хулганаар хязгаарлалгүй гар утаснаасаа хэрэглэхэд тохиромжтой байдлаар хийсэн гэнэ.

Хасбанк салбарын захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна. Өөрийгөө сорин ажиллахыг хүсч байгаа, эрч хүчтэй, үр дүнд чиглэн ажилладаг, манлайлах ур чадвартай ажил горилогчдыг урьж байна.

Албан тушаал:

  • Архангай аймаг дахь салбарын захирал
  • Булган аймаг дахь салбарын захирал

Шаардлага:

  • Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр баклавраас доошгүй зэрэгтэй;
  • Банк санхүүгийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан;
  • Удирдах ажил хийж байсан туршлагатай;
  • Удирдах, манлайлах ур чадвартай;
  • Зээлийн болон санхүүгийн шинжилгээ хийх чадвартай;
  • Санхүүгийн тайлагнал болон нягтлан бодох бүртгэлийн стандартын талаар мэдлэгтэй;
  • Тухайн орон нутагт ажиллаж байсан бол давуу тал болно;

Сонирхож буй ажил горилогчид өөрийн CV, цээж зураг болон боловсролын гэрчилгээний хуулбарыг recruiter@xacbank.mn хаягаар 2017.06.30-ны дотор ирүүлнэ үү. Холбогдох утас: 75771888-804

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж