Монгол оронд жиу-жицу болон Бразилийн жиу-жиуцу бөхийн спортыг эрчимтэй, тууштай хөгжүүлэх, нийт жиу-жицу сонирхогчид, тамирчид, багш дасгалжуулагч, шүүгчид, мэргэжилтнүүдийн эрх ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж, үйл ажиллагааг нь нэгтгэх, төр, спортын удирдах байгууллагаас жиу-жицу бөхийн хөгжлийн талаар явуулах бодлогод жиу-жицучид, мэргэжилтнүүдийн санал болон жиу-жицугийн спортын онцлог, тавигдаж байгаа шаардлагатай холбоотой асуудлуудыг тусгах, хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, тамирчдын ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, багш дасгалжуулагч, шүүгчдийн онол, мэдлэг, боловоролын түвшинг дээшлүүлэхийн тулд гадаад, дотоодын сургалтанд хамруулах, хүүхэд залуучуудын сэтгэл зүй болон бие бялдарын хүмүүжил олгох зорилготой анх 1997 онд Монголын жиу-жицу бөхийн холбоог байгуулсан. Тус холбоог анх Г.Дашдаваа, Б. Мягмардорж, О.Болд-Эрдэнэ нар санаачлан байгуулжээ.
Энэ хугацаанд тив, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан, сургалт семинарт удаа дараа амжилттай оролцож ирсэн. Киргызстан улсын Бишкек хотноо зохиогдсон 2008 оны жиу-жицу бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Мөнхбаясгалан +100 кг жинд анхны алтан медаль, -85кг жинд О.Болд-Эрдэнэ мөнгөн медаль, 2008 оны 10 сард Америкийн нэгдсэн улсын Санта Круз хотноо явагдсан Бразилийн жиу-жицугийн "US Open" олон улсын тэмцээнээс үнэмлэхүй жинд О.Болд-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртжээ.