Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарыг хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.08-нд нийтлэгдсэн

Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарыг хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарыг хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Нүүрсний хэрэгт холбогдуулан өнөөдөр /2022.12.08/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд найман хүнийг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэг хүнийг цагдан хорих хүсэлт тус, тус иржээ. Тодруулбал, энэ нь , "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг цагдан хорих тухай хүсэлт аж.

Хуулиараа Авлигатай тэмцэх газар нь хэрэгт сэжиглэгдэж байгаа болон яллагдагчаар татагдсан этгээдийг 48 цагийн хугацаатай саатуулах эрхтэй байдаг. Удаан хугацаагаар саатуулах шаардлагатай тохиолдолд шүүхэд ханддаг. Энэ дагуу дээрх есөн хүнийг цагдан хорих хүсэлтийг шүүхэд гаргасан юм байна. Шүүх хүсэлтийг хэлэлцээд хорих үндэслэлтэй байна гэж үзвэл хүсэлтийг нь хангана. Харин хорих үндэслэл байхгүй гэж шүүх үзвэл суллана.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран урьд шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж, дээрх хүмүүсийг саатуулсан байдаг. Гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн. Мөн тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон болохыг хуулийн байгууллага тодотгож буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж