Л.Оюун-Эрдэнэ: Хулгай хийж буй хүмүүсийн идэш болох ёсгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хулгай хийж буй хүмүүсийн идэш болох ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Хулгай хийж буй хүмүүсийн идэш болох ёсгүй

Нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж,  иргэд дөрөв дэх өдрөө жагсч байна. Жагсагчдын төлөөлөлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.12.07/ уулзаж байна.

Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийг гол бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүн нүүрсний хулгайг илчлэхийг шаардаж байгаа иргэдэд талархаж байна. Өнөөдөр төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн бүрд баярлалаа.

Энэ жагсаал зохион байгуулалттай бөгөөд эмх замбараагүй байдлыг үүсгэх эрх ашиг мөн байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажлын хэсэг гарсан. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудал "Оюутолгой", Хөгжлийн банктай адил иргэд Засгийн газартай нэгдэж, дэм болохыг хүсч байна. Нүүрсний хулгайтай тэмцэх  амархан биш. Олон, олон захиалгатай тэмцлүүд жагсаалын дундуур орж байна. Тэгэхээр уул уурхайг тойрсон мананг арилгахаар Засгийн газар тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцсээр байх болно. Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна. Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна. Тиймээс бид нэг зүйлийн төлөө хамт зүтгэж, нэгдэх хэрэгтэй. Ингэж байж өнөөдрийн тэмцэл үр дүнд хүрнэ. Монголын ард түмэн хулгай хийж байгаа хүмүүсийн идэш болох ёсгүй.

Эрх ашигтнуудын хууль хяналтын байгууллагад тогтоосон хана, цайз хэрэм үргэлжлэх болно.

Өнөөдөр төв талбайд жагссан бүх хүний миний ярианд ач холбогдол өгч сонсохгүй байж болно. Гэхдээ залуучууд минь би адилхан залуу хүн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтоосон бүлэглэлийг задлах гэж монголчуудтайгаа хамтарч зүтгэнэ. Өмнө нь ч тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцэх болно.

30 жилийн хугацаанд бий болсон завхралыг гурван сарын хугацаанд шийдэх боломжгүй. Тиймээс хамтдаа нүд цавчилгүй нэгдэж, хууль хяналтын байгууллагыг харж, шүүх засаглал хэргийг хэрхэн шийдэхийг үзэх болно.

Засгийн газар бүхий л талаар эрх ашигтнуудыг илрүүлэх ажлыг дэмжинэ. Ордон дотор болон ордны гаднаас хүч хавсарч байж асуудлыг шийдвэрлэнэ. Тэгэхээр иргэд та бүхэн асуудлын гол мөн чанарыг харж байгаа гэж найдаж байна. Жагсаал дээр тодорхой эрх ашиг мөн явж байгаа. Залуучууд та бүхнийг тэр бүх ятгалаг, гүтгэлэгт нэгдэхгүй, автахгүй байхыг хүсье. Өнөөдрийг хүртэлх тэмцэл амар байгаагүй. Одоо тогтсон шударга бус тогтолцоог нурааж байж дараагийн шинэ 30 жил бий болно.

Засгийн газар асуудлыг шийдэж чадаж байгаа.

Хөгжлийн банкны улсын нэрээр авсан бондыг идсэн жинхэнэ луйварчид нийгмийг өдөөн хатгаж байгааг би мэдэж байгаа. Энэ бүгдийг өнгөрсөн богино хугацаанд бид ил болгож чадсан. Цаашид ч урагшлах болно. Хэрэв би нүүрсний хулгайн асуудалтай тэмцээгүй бол өмнөх тэмцлүүдийг ч хийхгүй байсан. Иргэд та бүхэн Засгийн газартайгаа нэг тал байх ёстой. Өнөөдрийн жагсаалд зориудаар нөлөөлөх гэсэн нүүрсний хулгайчдын захиалгаар жагсч байгаа хүмүүс ч байгаа. Энэ бүх талыг залуучууд ялгаж, салгаж оюун дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрдэнэтийн 49 хувийн луйварчид, хууль хяналтын байгууллагын зарим нөлөө бүхий хүмүүс энэ үймээн самууны ард олон хүн байгаа талаар мэдээлэл бий.

Тийм учраас энэ бүх шударга ёсны тэмцлийн эсрэг байсаар ирсэн хүмүүст бид хамтдаа ашиглуулж болохгүй. Хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг бид эрхзүйт төрийн хүрээнд шахаж шаардана. Энэ жагсаалыг харж байгаа шүүх байгууллагын удирдлагуудад хандаж хэлэхэд та бүхэн ажиллаж чадахгүй бол ард түмэн луйварчдыг өөрсдөө яллах нь байна шүү гэдгийг сануулмаар байна.

Л.Оюун-Эрдэнэ миний бие Засгийн газар, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч нүүрсний хулгайн асуудлыг гаргаж, ард нь гарах болно.

Өнгөрсөн хугацаанд гарсан олон үр дүнгээс харахад бидэнд тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж