Жагсаал тарж, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгалаа

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Жагсаал тарж, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгалаа

Жагсаал тарж, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгалаа

Хоёр дахь өдрөө үргэлжилсэн жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид болон дотоодын цэргийнхэн бэлэн байдал зарлаж, шаардлагатай тохиолдолд иргэдийг албадан тараах  нөхцөлд шилжсэн. Тэгвэл иргэдийн зүгээс жагсаалыг тайван замаар үргэлжлүүлж, үймээн самуун үүсэхээс өмнө тарж байгаа учир цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгаж эхэлсэн байна.

Иргэдийн жагсаалыг албадан тараах арга хэмжээ авах болсон талаар 19:00 цагт Нийслэлийн засаг дарга захирамж гаргасан. Учир нь тайван жагсаалын үеэр хүмүүс үймээн самуун дэгдээж, цагдаагийн байгууллагын болон төрийн ордны хамгаалалтын албаны хүмүүсийн биед халдсан.

Гэхдээ 21:00 цагаас энэ үйл явдал дахин давтагдаагүй учир цагдаагийн байгууллагаас албадлагын аргыг ашиглаагүй бөгөөд иргэдийг тарахыг уриалсан юм. Ямартай 23:00 цагийн байдлаар төв талбайд жагсагчдын ихэнх нь тарсан  байна. Мөн цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгажээ.

Жагсаалын үеэр одоогоор дөрвөн албан хаагчийн биед халдаж, гурван иргэний эрүүл мэнд муудсан талаар мэдээлэл бий. Энэ тоо нэмэгдээгүй бөгөөд албадан саатуулсан хүний тоо одоогоор гараагүй, мөн төв замын хөдөлгөөнийг нээгээгүй байна.

Жагсагчид эхний өдөр тайван байдлаар үзэл бодлоо илэрхийлж байсан бол өнөөдөр зарим жагсагч тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, төрийн ордон руу гурван удаа халдаж, хашааг нь эвдсэн. Энэ үеэр төрийн ордны урд хэсгийн шилийг хагалсан бөгөөд тухайн үед байсан залуус төрийн албан хаагчийн хамгаалалтын хэрэгсэл бамбайг ашигласан байна. Үүнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-аас мэдэгдээд байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж