Төв замуудын хөдөлгөөн тэг зогсолттой байна

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Төв замуудын хөдөлгөөн тэг зогсолттой байна

Төв замуудын хөдөлгөөн тэг зогсолттой байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өнөөдөр /2022.12.05/ 17:20 цагийн байдлаар төв замууд тэг зогсолттой байна.

Тодруулбал, Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаал, цуглаантай холбоотойгоор түгжрэл үүсч, автомашины хөдөлгөөн зогсонги байдалд шилжжээ.

Иймд төв замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа. Одоогийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзварыг иргэд, жагсагчид хаасан байна. Явган зорчигчид талбайн зүүн болон баруун уулзвар, Гадаад харилцааны яамны уулзварыг явган зорчигчид тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл үүсгэсэн.

Ажил тарах үеэр хүндрэл үүсч байгаа учраас шаардлагагүй тохиолдолд гол гудамж, замаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас мөн анхааруулж байна.

Учир нь жагсаалтай холбоотойгоор жигд урсгалаар зорчуулах боломж хязгаарлагдмал байна. Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараар хөдөлгөөн нэвтрүүлэх боломжгүй байгаа учраас бусад замын ачаалалд нөлөөлж байна. Мөн цахилгаан тээврийн автобус явах боломжгүй болсон. Яаралтай тусламжийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд эрсдэл үүсэх магадлалтай байна гэдгийг мөн анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж