ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

Хуучирсан мэдээ: 2021.11.25-нд нийтлэгдсэн

ЭМЯ өөрсдөдөө зориулж хүндэтгэлийн тоглолт хийх үү?

Эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Монгол бахархал” тоглолт энэ амралтын өдрүүдэд /2021.11.27-28/ болно. Цар тахлын үед ажиллаж буй эмч ажилтнуудад зориулсан үнэ төлбөргүй тоглолтыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан санаачилсан гэнэ. Тус театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарынханд ийнхүү хүндэтгэл үзүүлэхээр болсон бололтой.

Гэхдээ уг тоглолтыг зохион байгуулахад Эрүүл мэндийн яам хамтран оролцож байна. Тоглолтыг 600 эмч, ажилтан үнэгүй үзэх тооцоо гаргажээ. Ингэхдээ эмнэлэг бүрт тодорхой квот олгохыг салбарын яам мэдээлэв. Орон нутгийн эмч нарын хувьд Улаанбаатарт ажлаар ирсэн бол үнэ төлбөргүй тоглолт үзэх боломжтой гэнэ.

Уг нь уран бүтээлчид нийгмийн хариуцлагын хүрээнд тоглолтыг зохион байгуулахаар болсон атал Эрүүл мэндийн яам хамтран оролцож байгаа нь өөрсдөдөө зориулсан хүндэтгэлийн тоглолт гэж харагдаж байна. Үүнийг салбарын яамнаас үгүйсгэж “Монгол бахархал”-д ширхэг “зоос” ч төсөвлөөгүй, зөвхөн эмч ажилчдаа л тоглолт үзэхийг уриалж байгаа гэх. Ийм боловч хүндэтгэлийн тоглолтын санаачилгыг хэн нь ч эхлүүлээгүй гэнэ. Зөвхөн хоёр талаас хамтран ярилцаж энэ долоо хоногт тоглолтын товыг гаргасан гэх. Угтаа бол цар тахал ард хоцроогүй, нийтээрээ тайвшрах болоогүй. Өдөрт 10-аад тооны хүн цар тахлын улмаас хорвоог орхисоор байгаа билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж