А.Мөрөн анхны тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

А.Мөрөн анхны тоглолтоо хийлээ

Монголын шигшээ багийн довтлогч А.Мөрөн мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар Краби багийн бүрэлдэхүүнд багтан өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-нд анхны тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолтод А.Мөрөн багийнхаа оруулсан нэг гоолын боломжийг бүрдүүлсэн. Гэсэн ч  А.Мөрөнгийн хүчин зүтгэж буй “Краби” өрсөлдөгч “Кон Каэн ФЦ” багт 2:1-ийн харьцаатай хожигдсон юм. Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгч А.Мөрөнгийн гараанд тоглосон энэ тоглолт Тайландын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн байсан юм. “Краби” энэ тоглолтод хожигдсоноор Тайландын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнийг орхилоо.

А.Мөрөнгийн хүчин зүтгэж буй “Краби ФЦ” баг Тайландын хоёрдугаар лигтээ долоон тоглолтод нэг хожиж, хоёр тэнцэн таван оноотойгоор 15 дугаар байрт бичигдэж байна. Тайландын хоёрдугаар лиг 18 багаас бүрдэж, 34 тойргийн тоглолт хийдэг юм.

Тоглолтын дараа А.Мөрөн өөрийн фэйсбүүк хуудаснаа:

-2:1-дүүлчихлээ. Байрлалын алдаа. Бас довтолж хамгаалах дээрээ хамаг анхаарлаа тавиад тоглолтоо 100 хувь гаргаж чадсангүй. Гэхдээ ямар ч байсан нэг гоолыг найруулчихлаа гэж бичжээ.

А.Мөрөнгийн анхны тоглолтыг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж